Манай гарагийн эрчүүдийн хамгийн хүсэмжит эмэгтэй хэн бэ

f6baa29dc31fe8ffbigОнлайн судалгааны “АскМен” сайтаас энэ оны хамгийн тачаангуй буюу эрчүүдийн хамгийн хүсэмжит 99 эмэгтэйг тодруулсан байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг явуулдаг санал асуулгыг энэ жил “Гэйм ов Трөүнс буюу Хаан ширээний төлөөх өрсөлдөөн” киноны од Эмилиа Кларк тэргүүлсэн байна. Хамгийн хүсэмжит таван эмэгтэйг танилцуулахад жүжигчин Алисон Брай, “Блүррэд лайнс” дууны клипэнд тоглосон Эмили Ратакжовский, “Өлсгөлөн тоглоом” киноны од Женнифер Лоренс, “Харри Поттер”-ийн Хермониагийн дүрээр алдаршсан Эмма Уотсон нар багтжээ. Гайхамшигтай дуу хоолойтой, хамгийн шилдэг эмэгтэй дуучин гэгддэг Бионси 11-т орсон байна. Мөн бидний сайн мэдэх хүмүүсээс дуучин Рианна 19-т жагсчээ. Харин бүдүүлэг, этгээд үйлдлээрээ алдаршаад буй залуу дуучин Майли Сайрус хамгийн сүүлд буюу 99-р байрт орсон байна.

Тобби

URL:

Сэтгэгдэл бичих