Барилгын таван компаний үйл ажиллагааг зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгуудын үйл ажиллагаа болон барилгын материалд хяналт шалгалт хийжээ. Энэхүү шалгалтыг өнгөрсөн нэгдүгээр сарын 15-24 хооронд хийсэн байна.
Шалгалтанд таван дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа 45 обьектыг хамруулжээ. Эдгээрээс ерөнхий гүйцэтгэгч 49, туслан гүйцэтгэгч 115 аж ахуй нэгж байгууллага, 14 бригад барилгын ажил явуулж байсан байна.
Үүнээс  дотор заслын 62, лифт угсралтын долоо, гадна фасатны ес, дотор өрлөгийн ес, стантехник дулааны 17, цахилгаан бусад монтажны 16 чиглэлэээр үйл ажиллагаа явуулж байжээ. Шалгалтад хамрагдсан 45 обьектоос  найман обьект дулаанаа авалгүйгээр барилгын ажил гүйцэтгэж байсан байна.
Харин Чингэлтэй, Багануур, Налайх дүүргүүдэд барилгын ажил зогссон байсан байгаа аж. Тодруулбал,  “Юнико констракшн”, “Амеро”, “Оргил”, “Оточ ноёдууд” компаниудын барилгын ажлыг зогсоожээ.

URL:

Сэтгэгдэл бичих