Т.Бадамжунай та заавал хариулаарай

2-13-2

Улаанбаатар хотын ерөнхий менежер, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд… гээд том албан тушаалуудыг хашиж явсан эрхэм бол Т.Бадамжунай. Түүний талаарх саар мэдээлэл сайнаасаа олон гарах.Үнэн худал нь үл мэдэгдэх Т.Бадамжунайгийн тухай мэдээ, нийтлэл сонины хуудас, телевизийн дэлгэцийг “чимсээр” багагүй хугацааг өнгөрөөжээ

Харин мань эр энэ хооронд өөрийнхөө талаарх мэдээллийн тухай ганц үг ган хийж байсангүй. Өөрөөр хэлбэл, ямар нэг няцаалт тайлбар хийж байсангүй. Тиймээс бид энэ удаагийн “Асуултын тэмдэгтэй булан”-даа Т.Бадамжунайг онцолж, түүний талаарх хамгийн олон нийтлэгдсэн зарим мэдээллийг жагсаав. Т.Бадамжунай та доорх асуудалд заавал хариу өгөөрэй.

1. 2007 онд болсон “Хадгаламж” банкны алдарт 14 тэрбумын хэрэг. Энэ хэрэгт  нэр бүхий гишүүдийн хамтаар Т.Бадамжунай хутгалдсан боловч бас л цэвэр мултарч гарсан. Түүний оронд Ч.Чимидцэрэн  тэдний хэргийг ганцаар хүлээн 14 жилийн ял сонссоноор өндөрлөсөн билээ. Төрөөс мөнгө сааж тэрбумтан болсон тэрээр Солонгосын казинод өөрийн бус Монголын татвар төлөгчдийн мөнгөөр тоглоод асар ихийг алдсан байдаг. Тухайлбал, 2004 оны арваннэгдүгээр сарын 27-ноос 2007 оны хоёрдугаар сарын 12-ны хооронд казинод  тоглохдоо 97 сая гаруй төгрөгөө тавиад туучихсан гэдэг.

2. Мөн түүнийг “Зоос” банкны  дампууралд  ч холбоотой гэдэг. Гол нь “Зоос” банкинд Жунай тэргүүтэй баячуудын асар их хэмжээний мөнгө байдгаас болж тус банк Төрийн банк болсон.

3. Т.Бадамжунай  нь албан тушаалаа урвуулан ашиглаж  “Цагаан залаа агвет” ХХК-тай  хуйвалдан улсын төсвөөс 362645400 (гурван зуун жаран хоёр сая зургаан зуун дөчин таван мянга дөрвөн зуу) төгрөг  завшсан гэх мэдээлэл гарч байв.

4. “Алтжин”-гийн Г.Алтан хатагтайгаас Т.Бадам­жунай авлига авч байсныг Г.Алтан ха­таг­тайн экс нөхөр С.Жамъянсүрэн хэвлэ­лийнхэнд дэлгэж байв.

5. Төрийн эзэмшилд байсан, сүүлд МАН-аас төрд буцсан Лениний музей Т.Бадамжунайн мэдэлд байсан гэх “бор шувуу” нисэв.

6. Т.Бадамжунайд тариалангийн асар том газрууд бий. Гэхдээ буруу гарынх уу, зөв гарынх уу гэдэг бас л бүрхэг. Булган аймагт 2000 гаруй га тариалангийн талбайтай гэдэг. Харин Сэлэнгэ аймагт үүнээс ч илүү том тариалангийн талбайтай гэж байгаа.

7. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг улсын төсвөөс 500 сая төгрөг завшсан хэргээр шалгаж эхэлсэн гэж байсан боловч өдгөө энэ асуудал таг чиг.

8. МАН-ын сонгуульд нэр дэвшүүлэх болон албан тушаалын томилгооны хуваарилалт Т.Бадамжунайгүйгээр болдоггүй гэлцдэг. Хэнийг хаана дэвшүүлэх, хэнийгээ буланд шахах, дүнд нь гарах алдаа, ашгийг хамгийн мэргэн тооцдогоороо түүнийг гүйцэх сийрэг толгой МАН-д өнөө хэр ховорхон гэдгийг Т.Бадамжунайг түшдэг хотын фракцынхан ярьдаг.

9. Монголчуудын тэрбум гаруй төгрөгийг хулхидаад сураггvй болсон “Вако” гэгч солонгос хотхоны үлгэрийн байшингийн өмнө тууз хайчилж зогссоноороо Т.Бадамжунай бас л муу нэр сонссон. Мөн Улаанбаатарт хамгийн үнэтэй орон сууцыг барьсан Солонгосын хөрөнгө оруулалттай “M&G” компанийг ч Т.Бадамжунайн бизнес мэтээр ойлгох нь бий.

10. Ж.Сүхбаатар:  “Т.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авлигачид жаргаж, олон түмэн айдас доромжлол амссаар байх болно. Нам дамжсан бас хуулийн ажилтнуудын халхавчинд орсон луйварчид энэ улс орныг хэдий болтол дарлаж доромжилж даврах вэ. Авлигачдад дайн зарлалаа гэдэг. Яагаад авлигын мафийн эзэд шоронд орохгүй байна. Тэгээд манай улсын авлигын загалмайлсан эцэг бол Т.Бадамжунай тэргүүтэн…” гэжээ.

11. Т.Бадамжунай тэргүүтэй эрх мэдэлтнүүд солонгосчуудад 330 мянган га газар зарсан гэх боловч эл асуудлыг хэн ч тоогоогүй өнгөрүүлсэн юм

12. Хотын фракцын толгойлогч М.Энхболдыг хөдөлгөгч хүч нь үргэлж Т.Бадамжунай байсаар ирсэн гэдэг.

13. 10 дугаар хороолол дахь спорт цогцолборын барилгыг Л.Оюундэлгэр, Н.Оюунчимэг нарт өгөхөөр тендерийн материалыг нь аваад намын нэрээр 450 сая төгрөгийг нь авсан байлаа. Дараа нь асуудал үүсч хэрүүл зарга болсон боловч мөнгөтай зайтай Жунайг жирийн бизнесмен  эмэгтэй яаж ч дийлэх вэ дээ. Өөрсдөө хэрэгтэн болж шоронд орсон.

Ц.ЖАРГАЛСҮРЭН

polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих