“Зарубежстрой” ХХК барилгын хогоо ачуулаагүй хар зам тавьжээ

“Нүглийн нүдийг гурилаар хуурав” гэгчээр оросын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Зарубежстрой” компани саяхан ашиглалтад өгсөн есдүгээр байрны гадна байсан барилгын хур хогоо цэвэрлэлгүй тэгшлэн дээрээс нь хар шороо асгаж хар зам тавьжээ. Байрны гадна тохижилтыг хийхдээ тус компанийнхан “иргэдийн эрүүл мэндийг бодолгүй мөнгөө хэмнэлээ” хэмээн оршин суугчид нь ярьж байна.

Үнэндээ компанийн хариуцлага гээч зүйл монголд алга. “Зарубежстрой” компанийнхны гурилдсан энэ ажил эргээд оршин суугчдын эрүүл мэндэд халгаатай юм. Учир нь 1960-аад онд япончууд барилгын хур хогоо тэгшлэн хар зам тавьсан ч эргээд замаа хуулах хэрэг гарсан гэдэг. Тэр хавьд нь өвчин дэгдэж юунаас болов гээд шинжилсэн чинь өнөөх барилгын хур хогны нөлөө байжээ.

Тиймээс япончууд хогоо цэвэрлэж хөрсөө эрүүлжүүлэн дахин зам барьсан түүхтэй. Тэгвэл энэ замналаар дээрх компани ажиллаж байна. Энэ хавийн оршин суугчдын эрүүл мэндийг умартаж буй “Зарубежстрой” компанийг холбогдох байгууллагууд анхааралдаа авч хариуцлага тооцохгүй бол болохгүй нь ээ.


Б.Аяз
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих