Амьд хүн оршуулдаг гаж ёслол

9845d0599ec34780originalКубын Гавана хотын ойролцоо орших бяцхан тосгоны иргэд жил бүр амьд хүн оршуулах ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү ёслолыг 1984 оноос эхлэн хаврын баярын дараа тэмдэглэх болсон байна.

Энэ жил Кармен Замора хэмээх эрийг авсанд хийн булшинд хэвтүүлж, оршуулгын ёслол үйлдсэн байна. Кармены бэлэвсэн эхнэр нь “Намайг битгий орхиоч” хэмээн уйлж, жинхэнээсээ нас барсан мэт “жүжиглэжээ”. Ингэснээр муу ёрлож байгаа хэрэг бус шинээр төрлөө хэмээн итгэдэг. Мөн урт наслахын бэлгэдэл гэж үздэг байна.

Б.Нандиа


URL:

Сэтгэгдэл бичих