Beyonce-I Was Here /орчуулга/

Beyoncé-I-Was-Here-Beyoncé-I-Was-Here-Хорвоо мөнх бус. Гэхдээ биднийг ямар нэг утга учиртай зүйл хийлгэх гэж л ийм богинохон хирнээ урт амьдралыг заяасан байх. Хэнд ч тусгүй аргаар хэдэн тэрбум төгрөг хурааснаас, хэдэн арван хүний амьдралыг аварсан нь хамаагүй дээр гэдэг.

Үнэхээр ч биднийг энэ дэлхий дээр мөрөө гаргаж явсан гэдгийг гэрчлэх зүйл бол бидний бусдад төрүүлсэн сэтгэгдэл билээ. Бүсгүйчүүдийнхээ саналаар Beyonce Knowles-ийн Дэлхийн Хүмүүнлэгийн өдөрт зориулан тайзнаа дуулсан I Was Here дууны орчуулгыг хүргэж байна.

Он цагийн элсэн манханд
Өөрийн мөрөө гаргахсан
Хойноо үлдээсэн юмтай гэдгээ
Хорвоод мэдэрч бахдахсан
Энэ ертөнцөөс халихдаа ч
Эгнэгт харамсахгүйн тулд
Энд үлдэх хүмүүст
Эргээд дурсагдах үйлийг бүтээхсэн

Би энд байсан
Би амьдарсан
Би хайрласан
Би энд байсаан
Би хийсэн
Би чадсан
Хүсэж мөрөөдсөн бүхэн минь
Хүлээж байснаас минь ч илүү том байсан
Тиймээс би энд тэмдэг үлдээх болно
Тэгвэл хүн бүхэн намайг энд байсныг мэднэ

Үхэх хүртлээ би
Өдөр бүр амьдарсан гэж
Өөртөө бардам хэлэхийг хүсч байна
Хэн нэгний амьдралд
Үнэ цэнэтэй байснаа мэдмээр байна

Миний эмчилсэн зүрх бүхэн
Амьдарч байсны минь гэрч болно
Өөрчлөлтийн эзэн болж
Өөрийгөө дэлхийд харуулмаар байна

Би энд байсан
Би амьдарсан
Би хайрласан
Би энд байсаан
Би хийсэн
Би чадсан
Хүсэж мөрөөдсөн бүхэн минь
Хүлээж байснаас минь ч илүү том байсан
Тиймээс би энд тэмдэг үлдээх болно
Тэгвэл хүн бүхэн намайг энд байсныг мэднэ

Хэн нэгнийг аз жаргалд хүргэхийн тулд
Хийж чадах бүхнээ хийж,
Надад байсан бүхнээ зориулсан гэж,
Намайг энд байсан болохоор л
Нарт хорвоо жаахан ч гэсэн дээрдсэн гэж
Өөртөө бардам хэлээд
Үхэхийг хүсч байна

Би энд байсан
Би амьдарсан
Би хайрласан
Би энд байсаан
Би хийсэн
Би чадсан
Хүсэж мөрөөдсөн бүхэн минь
Хүлээж байснаас минь ч илүү том байсан
Тэмдгээ үлдээх болно
Тэгвэл хүн бүхэн намайг энд байсныг мэднэ

 

Beyonce-I Was Here /орчуулга/

 

I wanna leave my footprints on the sands of time
Know there was something that, and something that I left behind
When I leave this world, I’ll leave no regrets
Leave something to remember, so they won’t forget

I was here…
I lived, I loved
I was here…
I did, I’ve done, everything that I wanted
And it was more than I thought it would be
I will leave my mark so everyone will know
I was here…

I want to say I lived each day, until I died
I know that I had something in, somebody’s life
The hearts I have touched, will be the proof that I leave
That I made a difference, and this world will see

I was here…
I lived, I loved
I was here…
I did, I’ve done, everything that I wanted
And it was more than I thought it would be
I will leave my mark so everyone will know
I was here…

I was here…
I lived, I loved
I was here…
I did, I’ve done, everything that I wanted
And it was more than I thought it would be
I will leave my mark so everyone will know
I was here…

I just want them to know
That I gave my all, did my best
Brought someone to hapiness
Left this world a little better just because…

I was here…
I lived, I loved
I was here…
I did, I’ve done, everything that I wanted
And it was more than I thought it would be
I will leave my mark so everyone will know
I was here…


URL:

Сэтгэгдэл бичих