Амьтдын талаар хачирхалтай зүйл

Флоридагийн арал дээрээс олдсон аварга нүд

2012 онд олсон өвөрмөц олдворын нэг бол 10 сард Флоридагийн арлаас олсон аварга нүд байсан юм. Интернэтээр шууд л ямар амьтны нүд болох талаар хэлэлцэж эхэлсэн. Харин хэд хоногийн дараа Байгаль хамгааллын албаныхан энэхүү нүдийг сэлмэн загасны нүд болохыг тогтоожээ.

Дэлхийн хамгийн жижиг мэлхий
Дэлхийн хамгийн жижиг мэлхий ердөө л 7-8 мм-ийн хэмжээтэй байдаг гэнэ. Paedophryne amanuensis мэлхий 7,7 мм-ийн урттай байснаараа дэлхийн хамгийн жижиг мэлхий болсон байна.Хэдийгээр хэдэн жилийн өмнө Шинэ Гвинейд энэхүү мэлхийний төрлийг олсон боловч шинэхэн нээлтийн талаар эрдэмтэд албан ёсоор 2012 оны 1 сард зарласан байна.

 

Эрдэмтэд ийм төрлийн мэлхийнүүд бичил биетнээр хооллодог гэж үзэж байгаа аж. Харин тэдний хооллодог бичил биетнүүдийг зэрлэг амьтад тоодоггүй учраас хоол хүнсний тал дээр санаа зовох зүйлгүй байдаг гэнэ.

Химера муурын нууц
2012 оны 8 сард Венера хочтой муур дэлхий дахиныг алмайруулсан билээ. Энэхүү 3 настай муурын талаар маш олон хэрэглэгчид YouTube-ээр үзсэн бөгөөд мөн энэхүү муурны “Facebook” хаяг ч бий болсон байна.

Муурны нүүрний нэг тал нь хар, нөгөө тал нь шар өнгөтэй юм. Үүнээс гадна Венера хоёр өөр буюу шар болон цэнхэр өнгийн нүдтэй юм байна. Эрдэмтэд энэхүү муурыг яагаад ийм болсныг мэдэхгүй байгаа боловч Химера овгийн муур болов уу хэмээн таамаглаж байгаа аж.

Химера гэдэг нь эхийн хэвлийд байх явцдаа эгч, дүүсийнхээ генийг өвлөж авдаг биет юм. Хоёр эс нийлж нэг биет болж хувирдаг боловч бага зэргийн өвөрмөц онцлогтой төрдөг байна.    

Цагаан  халим
2012 оны 4 сард Оросын далайд нэгэн хачирхалтай халим олдсон бөгөөд тэрээр 7 метрийн урттай аж. Энэхүү халиманд “Айсберг” хэмээх нэрийг өгчээ.

2000-2008 оны үед эрдэмтэд Аляскад цагаан зуруустай үүнтэй адил халимыг харсан боловч энэхүү төрлийн альбинос халим маш ховор байдаг учир 2012 онд харсан “Айсберг” болон Аляскад харсан “Айсберг” хоёр нэг загас болов уу- хэмээн таамаглаж байгаа аж.

Мөн Айсберг жинхэнэ альбинос биш байх магадлалтайг эрдэмтэд хэлж байна. Учир нь түүний биен дээр хэд хэдэн хар толбо байхыг харжээ. Жинхэнэ альбинос мөн үү, биш үү гэдгийг нүдээр нь таньж болох юм байна. Жинхэнэ альбинос ямар ч толбогүй, ягаан өнгийн нүдтэй байдаг гэнэ.

Халимуудын дунд Чедиака-Хигаши хэмээх өвчин тархмал байдаг бөгөөд ийм өвчнөөр өвчилсөн халимуудын өнгө нь хувирдаг байна. Харамсалтай нь энэхүү өвчнөөр өвчилсөн халимууд нас бие гүйцдэггүй боловч эрдэмтдийн үзэж байгаагаар Айсберг аль хэдийн 16 нас хүрсэн бололтой.

Зөөлөн биет яст мэлхий
2012 оны 10 сард эрдэмтэд амаараа шээж чадах, зөөлөн биет хачирхалтай яст мэлхийг олж илрүүлсэн хэмээн олон нийтэд зарласан байна. Эрдэмтэд энэхүү зөөлөн биет яст мэлхийн аман дотор заламгай байдаг гэдгийг мэдэж байжээ. Анхандаа энэхүү заламгай тэдэнд амьсгалахад тусалдаг хэмээн үзэж байсан боловч энэ таамаг худал болохыг баталжээ.

Үүнээс гадна эрдэмтэд энэхүү мэлхий шээс ялгаруулах өвөрмөц гентэй болохыг илрүүлсэн байна. Энэхүү ген нь бөөр биш аман дотор байрлах заламгайтай холбоотой аж.

Эдгээр хэвлээр явагчид давстай усанд амьдардаг байна. Хэрвээ энэхүү мэлхий энгийн замаар ялгадасаа гадагшлуулдаг байсан бол их хэмжээний ус уух шаардлагатай болох байсан биз.    


URL:

Сэтгэгдэл бичих