НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ливаны шинэ засгийн газар байгуулагдсанд баяр хүргэжээ

index.jpgoioioiiiНҮБ-гийн Аюулгүйн зөвлөл 15-нд мэдэгдэл нийтэлж Ливан өөрийн орны улс төр, аюулгүй байдал, хүмүүнлэгийн байдал болон хөгжлийн талын сорилтыг үр ашигтай аргацаахын төлөө мөн өдөр шинэ засгийн газар эмхлэн байгуулсныг сайшааж байгаагаа илэрхийлжээ.

Уг мэдэгдэлд тэмдэглэхдээ, Аюулгүйн зөвлөл Ливаны шинэ засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгтэй, ялангуяа олон улсын Ливаны дэмжигч групптэй хамтаар нэн их дэмжлэг олохын төлөө бүтээлч солилцоо хийхийг хүсэж байна гэжээ. Аюулгүйн зөвлөлийн 1701 дугаар тоот тогтоол тэрчлэн холбогдох шийдвэрийг үр ашигтай хэрэгжүүлэх нь Ливаны тогтвортой байдалд маш чухал юм гэж Аюулгүйн зөвлөл чухалчлан, ардчиллын уламжлалаа хамгаалан ерөнхийлөгчийн сонгуулийг Үндсэн хуулийн хүрээнд явагдахыг батлахыг Шинэ засгийн газарт уриалжээ.

Мөн өдрийн эрт шиг үеэр, НҮБ-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдэл нийтэлж, Ливаны шинэ засгийн газар байгуулагдсанд баяр хүргэж, шинэ засгийн газар эмхлэн байгуулах энэхүү чухал алхам хийсэн шинэ ерөнхий сайд Таммам Саламд баяр хүргэжээ.

/Э.Г/ china radio


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих