Шинжааны газар хөдлөлтөд 50 мянга гаруй хүн өртжээ

fba08d79e8caa478greatШинжаан уйгарын өөртөө засах орны Хотан хэмээх газар дахь Юйтянь тосгонд 7.3 баллын хүчтэй газар хөдөлсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тус газар хөдлөлтийн бүсэд өчигдрийг хүртэл нийт 1758 удаагийн үргэлжилсэн чичирхийлэл бүртгэгджээ.

Одоогийн байдлаар гамшигт өртсөн иргэдийн тоо 50 мянгыг даваад байгаа бөгөөд хохирлын тоо хэмжээ тодорхойгүй, аврах ажиллагаа үргэлжилсээр байна.

Далайн түвшнээс дээш уулархаг бүсэд болсон энэхүү газар хөдлөлтийн голомт нь гадаргуугаас 12 км-ийн гүнд байжээ. Тус өөртөө засах орны Иргэний засаг захиргааны тэнхмийн мэдээлэлд тэмдэглэснээр, газар хөдлөлтийн улмаас Хэтянь районы Юйтянь, Миньфэн, Чира, Лоп, Каракаш, Хөтань зэрэг тосгоны 58 мянга гаруй иргэн гамшигт өртжээ. Өнөөдрийн байдлаар гамшгийн бүсээс 20 мянга гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлсэн мэдээтэй байна. Өндөрлөг уулын бүсэд байрласан тус газарт тусламж хүргэхэд нэн бэрхшээлтэй байна хэмээн Хятадын улаан загалмайн нийгэмлэгээс мэдээллээ.

Хөххот Б.Занданхүү


URL:

Сэтгэгдэл бичих