Шүлхийн голомтоос 293 иргэнийг гаргажээ

Зүүн аймгуудад шүлхий өвчнөөс болж өндөржүүлсэн хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас оюутнууд хөл хорионд орж, сургуульдаа явч чадахгүйд хүрээд байсан.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хөл хорионоос зайлшгүй гарах шаардлагатай иргэдэд ариутгал хийж өвчний голомтоос гаргасан байна. Үүнд Сүхбаатар аймгийн Наран сумын 148, Онгон сумын 145 иргэнийг нэгдсэн журмаар голомтоос гаргажээ.

Одоогоор хөдөлгөөнийг хааж, хорио цээрийг дэглэм үргэлжилж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар өвчилсөн 1217 малыг устгаад байгаа юм. Өвчний голомтод ОБЕГ, аймгуудын гамшгаас хамгаалах албадын 581 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

 

URL:

Сэтгэгдэл бичих