АНУ-д цасан шуурга 25 хүний аминд хүрлээ

31641_52906АНУ-ыг нөмөрсөн цасан шуурга 25 хүний аминд хүрлээ хэмээн Associated Press агентлаг мэдээлэв. Шуурганы улмаас хоёрдугаар сарын 15-нд АНУ даяар хоёр мянга гаруй нислэг хойшлоод байна. Мөн цаг агаарын таагүй байдлын улмаас Валентины баярын хэдэн арван мянган цэцгийг захиалагчдад цаг хугацаанд нь хүргэж чадаагүй аж. Их цас олон мужид гэрэл, цахилгаан тасалдуулжээ. Виржини, Мэн зэрэг найман мужид сургуулиуд хаагдаад байна.

/Зууны мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих