Н.Алтанхуягийг унагах ҮЗХ айсуй

737f24e861df4a7eoriginalАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь тэргүүтэй АН-ын жигүүрийнхний хамтарсан ажлын хэсэг хуралджээ. Хуралдаанаар Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг дөрөвдүгээр сард хийхээр тохиролцсон гэнэ. АН 2012 оны сонгуульд олонхи болж мөрөөдлөө биелүүлснээр тэдний сэтгэл амарсангүй.

Харин ч фракциудын бялуу хүртэх гэсэн шунал нь удирдлагуудаа зовоосоор байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд АН-ын дээд, доод хүмүүсийн уур амьсгал тааруухан байгаа. УИХ-ын хэмжээнд зарим нэг фракцийн толгойлогч нар нь Ерөнхий сайд болох гэж зарим нэг акцыг нууцхан хийж байсан бол бусад фракциуд нь ерөнхий нарийн бичгийн даргаа эсэргүүцэх, Үндэсний зөвлөлдөх хуралдаанаа хурдан хуралдуул зэргээр үйл явдал нь өрнөсөөр байгаа билээ.Жишээлбэл, УИХ-ын гишүүн асан А.Мурат тэргүүтэй гишүүд тус намд жигүүр байгуулснаа албан ёсоор зарлачихсан. Ингэхдээ тэд АН-ын дарга Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлсэн удаатай.
Шаардлагад хэд, хэдэн зүйлийг хөндсөн бөгөөд түүний дотор Үндэсний зөвлөлдөх хороог аравдугаар сард багтаан хуралдуул гэдэг шаардлага тавьж байсан. Мөн намын дотоод ардчиллыг бэхжүүлэх зэрэг.

Чухам дээрх шаардлага, шахалтын үндсэн дээр Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны товыг зарласан бололтой. АН-ын явуулж буй энэ үйл явдлуудыг анзаарвал АН-ын дарга Н.Алтанхуягт ихээхэн хамааралтай болж байгаа юм. Учир нь АН-ын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсноосоо хойш хэл аманд өртөж, Засгийн газар болоод АН-ын нэр хүндийг унагаж байна хэмээн чичлүүлэх болсон.

Тиймээс АН-ынхан Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын “суудлаас нь унагах” талаар ҮЗХ хэлэлцэж магадгүй. Иймд ирэх дөрөвдүгээр сард болох АН-ын ҮЗХ-ны хурал ширүүхэн “шуурч” магадгүй дүр төрх харагдаж байгаа юм. Хамгийн ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар энэхүү ҮЗХ нь эгэл гишүүдийн саналаар бус АН доторхи МоАХ, Шонхор зэрэг хүчтэй фракцийн шидсэн чулуугаар болох бололтой.

Д.Ангараг


URL:

Сэтгэгдэл бичих