Баян айлын ухаан муутай хүүхдүүд үү эсвэл

гэрэлтүллэгМонгол улсын засгийн газраас Чингисийн талбайнхаа гэрэлтүүлгийг 2013 онд улсын төсөвт гурван тэрбум төгрөгний төсөв суулгасан. Учир нь дэлхийн жишиг хотуудын хэмжээнд хүрэх гоё ганган гэрэлтүүлэгтэй болгоно гэсэн мөрөөдөлтэйгээр. Ингээд л нөгөө гоё үгтэй тендер гэдэг зүйлээ хийж «Люмино» хамтлагийн дуучин Баажийгийн «Сентино лайтинг» компани авсан нь өнгөрсөн оны аравдугаар ард л дууссан. Гэтэл цагаан сарын дараахан өнөө улиг болон ярилцаад, хийсэн өнөө гэрэлтүүлгээ дахин сольж гуулин суурьтай 16 ширхэг гэрэлтүүлэг тавьлаа.

Өнөө гоё сайхан ганган хээнцэр хотын өнгө сүрийг нэмэх ёстой гэрэлтүүлэг хаачив аа? Нэгэн ажил санаачилсан нэрийдлээр танил талдаа тендер хэмээн хий хоосон сүржин үгсээр ард иргэдийнхээ толгойг угааж ханаагүй л юм болов уу? Одоо наад үлгэрт чинь итгэх хүн байгаа ч юм уу үгүй ч юм уу? өөрсдийнхөө ажилд нэгэнтээ дүгнэлт хийж үзмээр.

Одоо төв талбайг гэрэлтүүлж буй 16 шинэ гэрлийг «Филипс» компаниас, харин шонг нь БНХАУ-аас оруулж ирсэн аж. Чанар болоод үзэмжийн хувьд ийм гэрлийг хэдэн төгрөгт багтаан шинэчилж болох талаар энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс тодруулахад 100-150 сая төгрөгт хангалттай шинэчлэх боломжтойг хэлж байсан юм.

Тэгвэл нөгөө гурван тэрбумын таван хувьд нь хүрэхгүй мөнгөөр талбайн 16 гэрлийг сольсон байж таарах нь. Үлдэж буй хоёр тэрбум, 850 сая төгрөгөөр Төрийн ордон, СТӨ, Дуурийн театр, цэцэрлэгт хүрээлэн Нийслэлийн ЗДТГ-ын байруудыг олон өнгийн гэрэлтэй болгосон юмсанж. Баян айл ухаан муутай хүүхдээрээ ингэж хөрөнгөөрөө тоглуулж байгаа бол одоо яая гэхсэн. Харин татвар төлөгчдийн мөнгөөр ингэж наадаж байгаа нь хэтэрхий харамсалтай. Тендэр нэрийн доор өөрийнхөө талын нэгэнтэй хуваан мөнгө идэх арга болсон гэдгийг ёстой л найман настайгаас авахуулаад мэдэх болсон өнөө нийгэмд иймхэн ухаанаар төөрүүлэхээ болимоор санагдана. Ийнхүү төсөвийн мөнгөнөөс шанагаар хутгаж авчихаад амны ч халбага хүрэхгүй зүйлээр хуурахаа больмоор, өөрөөр хэлбэл нүгэлийн нүдийг гурилаар хуурав гэдэг шиг л аяглах энэ эрхэмүүд хөрөнгө мөнгө үргүй зараад буй нь харамсалтай.

 Ч.Мөнхбат

bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.