Х.Баттулга сайд Ц.Нямдоржоор уучлалт гуйлгуулна

c5cf87e05b50a1febigЗам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхдаа  олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээгдсэн Х.Баттулга гишүүний нэр төрөө сэргээлгэх маргаан өчигдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд  дэнслэгджээ.

 ” Цэрмаа мэнгэтэй цаанаа л нэг хартай хүүхэн шиг” гэж олны аманд багтсан хартай байдлаараа заргатай яваа  Ц.Нямдорж гишүүн энэ удаад шүүхийн шийдвэрийн дагуу  уучлалт гуйхаар болчихсон байна.

Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн шатны шүүх хурал болж мөрдөн байцаалтад хүртэл буцаж, хамгийн сүүлд Чингэлтэй дүүргийн шүүхээс УИХ-ьн гишүүн Ц.Нямдоржийг бусдын нэр төрд халдсан байна хэмээн буруутгаж,  Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас уучлалт гуйх шийдвэр гаргасан боловч Ц.Нямдорж анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн шүүхэд давж заалдсан юм.

Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас уучлал гуйх шийдвэрийг гаргажээ.


URL:

Сэтгэгдэл бичих