Хайрт ээждээ барих хамгийн сайхан бэлэг

Mothers-Day-I-Love-You-Mom-Wallpaper-HDОлон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Цогц Харилцаа Төв” ТББ, “Санаачлагатай Нийгэм” ТББ-тай хамтран

 үр хүүхэд, ач зээ, гэр бүлийнх нь хүсэлт, саналын дагуу “Ачлалт ээж” өргөмжлөл олгох хүндэтгэлийн үйл ажиллагаагаа 5 дахь жилдээ явуулж байна.

 

-Гадаад оронд суугаа болон Монгол улсынхаа хаана ч аж төрж, ажиллаж байгаа хэн ч гэсэн хайртай ээж, халамжит эмээгээ Монгол улсын хаана ч сууж байсан тэрхүү газарт нь ачлан өргөмжилж баярлуулах алтан боломжийг олгож байна. 

 

-Өргөмжлөлийг үр хүүхэд хань ижил гэр бүлийн төлөөлөл хэн ч гэсэн хаанаас ч и-мэйл, болон утсаар холбогдож эсвэл  манай төв дээр хүрэлцэн ирж хүсэлт гарган захиалж, Монгол улсын аль ч аймаг хот сум баг дүүрэгт суугаа ээждээ сюрприз болгон гардуулуулах боломжтой. 

 

-Улаанбаатар хотод байгаа Ачлалт ээжид манай төвийн нийгмийн ажилтнууд өөрсдийн биеэр очиж гардуулах бөгөөд Орон нутагт байгаа өргөмжлүүлэгчид тухайн газрын засаг захиргаа, удирдлага, нийгмийн ажилтанаар дамжуулан гардуулагдана.

Өргөмжлөл нь:

  • А-4 хэмжээтэй, Модон жаазтай, Хээтэй цаасан дээр хэвлэсэн, Тамга тэмдэг нь хэвлэмэл биш дээр нь дарсан байх. /Загвар болон доторх бичиглэлийг зураг дээрээс харна уу/
  • “Ачлалт ээж”, “Ачлалт аав” тэмдэг, үнэмлэх

Өргөмжлөлийг дагалдаж:

  • Алд цэнхэр найман тахилт хадаг
  • “Баян Намсарай, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Бурхан багшийн дүр бүхий наамал”-ын аль нэг /урт нь 85 см, өргөн нь 45 см хэмжээтэй/
  • Монгол урчуудын бүтээл /Жаазанд байрлуулсан Морин хуур, Үлэмжийн чанар дууны үгтэй гоёмсог хүндэтгэл бүхий бэлэг дурсгалын зүйл/
  • Цаг тооны бичиг /зурхайн хуанли/
  • Гарын бэлэг дагалдана. /Yүнд: Идээний дээж сүү, Баярын бялуу, Амьд цэцэг/ Жич: Хөдөө орон нутагт сүү, бялууны оронд дурсгалын зүйл очно/

 

Бүрдүүлэх материал:

  1. “Ачлалт ээж”, “Ачлалт аав”- д өргөмжлөх хүсэлт / medee99@yahoo.com мэйлээр илгээж болно/
  2. Өргөмжлүүлэгчийн тухай товч мэдээлэл: Овог нэр, оршин суугаа хаяг тодорхой байх  /мэйлээр илгээж болно/

 

Бүртэлийн хугацаа:

  • Улаанбаатар хот дотор гардуулах захиалга: 2014 оны 02 сарын 10-наас – 2014 оны 03 сарын 07 – н хүртэл
  • Хөдөө орон нутагт гардуулах захиалга: 2014 оны 02 сарын 10-наас – 2014 оны 03 сарын 01 – н хүртэл
  • Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай, Сүхбаатар дүүргийн эсрэг талд Цэцээ гүний -200 тоот Цогц Харилцаа Төв ТББ.

 

Нэмэлт мэдээлэл авах утас: 7012-1080, 9111-1382, 9913-2788

И-мэйл: medee99@yahoo.com

Бүртгэлийн тоо хязгаартай


URL:

Сэтгэгдэл бичих