“ДДиШ ТВ” хэрэглэгчиддээ чирэгдэл учруулахгүй, хүндэлж харьцмаар юм

ддиш тв“ДДиШ-ТВ” хэрэглэгчийн эрх ашгийг үл ойшоосон үйлдэл гаргасаар л байна. ДДиШ кабелийн телевиз өнгөрөгч 19-20 шөнө

техникийн шинэчлэлтэй тул түр таслах тухайгаа мэдэгдсэн. Гэтэл одоо хүртэл телевизийн сувгууд нь гарахгүй байгаа бөгөөд дэлгэцэн дээр нь “төлбөрөө төлнө үү” гэсэн бичиг гарч ирээд байгаа гэнэ. Хэрэв төлбөрөө төлөөгүй байсан ч гэсэн өргөн хэрэглээний 10 суваг үнэ төлбөргүй гарч байх ёстойсон. Энэхүү асуудлынхан дагуу тус байгууллагын лавлах утас 98980000 дугаараа салгаад алга болсон тухай хэрэглэгчид гомдоллож байна.

Өмнө өнгөрсөн оны сүүлээр мөн л иймэрхүү асуудал үүсгэсэн билээ. 18 сувгийг 80 сувагтай болгох нэрийдлээр хэрэглэгчдийн уур уцаарыг багагүй хүргээд авсан юм. Учир нь хуучин хүлээн авагчаа авран, 45000 төгрөг төлөөд шинэ хүлээн авагчаа авахыг хүссэн хэрэглэгчдийг чирэгдүүлэн “хүлээн авагч дууссан он эхээр ирнэ” хэмээгээд мөн л утсаа салгаад алга болсон түүх саяхан.  Энэ бүгдээс үзэхэд ДДиШ телевизийнхэн “Хэрэглэгч хаан” гэдэг ухагдахуун аль хэдийнээ үгүйсгэсэн. Харин ч хэрэглэгчдээ дарамтлах мунхруулан байгаа нь харамсмаар.

 

 

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих