“Цахлай нисэх гэж төрдөг” киноны улаан хивсний ёслол болно

e2466c54087f3a05bc6bd42f148cd1f2_L“Цахлай нисэх гэж төрдөг” олон ангит киноны уран бүтээлчид улаан хивсний ёслол хийхээр болжээ.

Энэхүү кино нь  40 ангитай бөгөөд  ГЕГ, ТЕГ, ШШГЕГ, НИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс сэргийлэх алба, ССАЖЯ-тай хамтран бүтээжээ. Кинонд гааль, тагнуул, шүүхийн шийдвэрийн байгууллагуудын “далд” нууцлаг амьдрал, хар тамхи, хүний наймааны гэмт хэрэгт өртдөг талаар үзүүлэх боловч уг ертөнцөөс хэрхэн гэгээн гэрэлт ертөнц рүү орж болох, ямар ч байдалд хүн хайр, сэтгэлийн дулаанаар өөдрөг сайхан амьдарч болохыг үзүүлэхийг зорьжээ.

Улаан хивсний ёслол маргааш Төр засгийн үйлчилгээний “Элит” ресторанд болох юм.

Ж.Болор


URL:

Сэтгэгдэл бичих