57 саяар худалдаж авсан хайр

3be246ef9c19e040originalХайр дурлалыг мөнгөөр худалдаж авч болдоггүй гэдэг нь худал болохыг Хятадын хосууд баталжээ. Программист мэргэжилтэй, 27 настай Чен Ли найз охиндоо мөнгөн дэвсгэртээр хийсэн 999 ширхэг сарнай бэлэглэж, гэрлэх санал тавьсан байна.

Сарнай тус бүрийг 5-6 минутын хугацаанд хийсэн бөгөөд нийт 200 мянган юань буюу 13 мянган доллар оржээ. Ийм их мөнгийг залуу ирээдүйнхээ сайн сайхны төлөө хуримтлуулсан юм. Мэдээж хэрэг найз бүсгүй нь ихэд баярлан шууд л зөвшөөрсөн байна. Ингээд найз бүсгүйнхээ аав, ээжид гэрлэх болсоноо хэлэхэд эхлээд байр машинтай болох хэрэгтэй гэж хэлсэн байна. Тиймээс хосууд сарнай цэцэгсээ буцааж эвхээд мөнгөө банкинд хадгалуулж, хуримтлал үүсгэсэн гэнэ.

Б.Нандиа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих