Гавьяат тамирчин Ч.Болдбаатарын цогцосыг олжээ

1964886_1419558318291739_1396308785_nУулын спортын ОУХМ, гавьяат тамирчин Ч.Болдбаатарыг эрэн хайх ажиллагааны баг өнөөдөр 18.00 цагийн үед эрлээ олжээ.
Тэд Ч.Болдбаатарын цогцсыг олсон бөгөөд гавъяат тамирчин алга болоод яг долоо хоноод байсан билээ. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар болон цагдаа, Хилийн цэргийн ангийн алба хаагчид нийлсэн 22 хүн гавъяат тамирчныг эрэн хайх ажиллагаанд оролцсон юм.
Ч.Болдбаатар агсан Алтай таван богдод авирах үедээ өөрийн охинтойгоо хамт явж байсан бөгөөд харанхуй болсон үед ард явж байсан аав нь алга болсон байна. Тиймээс охин нь түүнийг мөс, цасаар хучигдсан ангалд унасан байх магадлалтай гэсэн анхны мэдүүлгийг өгөөд байсан юм.  Харамсалтай нь  түүнийг амь насаа алдсан байдалтай  ийнхүү олжээ. Уулын спортын  гавьяат тамирчин маань ийнхүү цаг бусаар нас  нөхцсөнд түүний гэр бүл, найз нөхөд, уулын спортын баг хамт олонд гүн эмгэнэл илэрхийье.


URL:

Сэтгэгдэл бичих