УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж төрийн унааг найздаа өгч “тетрэс” тоглуулжээ

Буянгийн Жагаагийн хэлдгээр Монголын улс төрд музейд тавихаар болчихсон хүмүүсийн нэг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж гишүүн  тэтгэвэрийн дэвтэрээ хэзээ мөдгүй гардах дөхсөн туршлагатай  улс төрч.

Математикийн багш мэргэжилтэй манай хүн улс төрд ороод олон  хаврыг үдсэн гэдгээрээ ордон дотроо л даам гарсан нэгэн. Үүний нэгэн жишээ гэвэл Гончигоо гишүүн хувийн биш хувьсгалын унааг найздаа мордуулж “Ланд-круйзер-200” маркийн автомашинаар “тетрэс” тоглуулсан сурагтай.

Хоёр сарын өмнө жолоочийн буруугаас болж Налайх дүүргийн нутаг дэвсгэрт “Ланд-круйзер-200” маркийн машин суудлын жижиг тэрэгтэй мөргөлдсөн авто осол гарсан нь  найзынхаа нөлөөн дор засийн унааг зайдалж явсан Р.Гончигдорж гишүүний найз нөхдийн нэг байсан гэнэ. Одоогоор дээрх ослын хэргийн мөрдөн байцаалт дуусаж, прокурорын байгууллагад хянуулахаар шилжүүлсэн юм байна.

fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих