Засгийн шийдвэрийг сөрсөн уяачдын холбоо улсын наадмыг бойкотлох гэнэ үү

32_df409e3be1aa1a89eadeef9a29a5cb40f15d4e4fЗасгийн газраас хаврын хахирган “цагт морь уралдуулж цэнгэж баясахыг унаач жаахан хүүхдүүдийн эрх ашгийг бодолцон гаргасан хэмээн хэн хүнгүй ойлгодог. Харамсалтай нь Засгийн газар шийдвэр гаргаад нэмэргүй хаврын уралдаанууд болдгоороо болж, хурдан морьдын эзэд бай бооцоогоо тавьдгаараа ‘тавьж, хүүхдүүд унаж осолддогоороо осолдож л байгаа юм билээ. Ердөө ганцхан тоо дуулгая. Хурдан морины хаврын уралдаан орон нутагт нэгдүгээр сарын 23-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 71 удаа зохион байгуулагджээ.

 

Хүүхдийн төлөө үндэсний газраас нэгдүгээр сарын 30-нд Морин спорт-уяачдын холбоонд хандан хаврын хахир хатуу цагт зохиогддог хурдан морины уралдаанд хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд үүсдэг эрсдэлийг Сануулсан албан шаардлага хүргүулсэн гэнэ. Гэвч Засгийн газрын бүхэл бүтэн агентлагийн явуулсан албан шаарддагыг тоож ч харсангүй бололтой. Харин ч бүр адарч буй аятай орон нутагт ердөө cap хүрэхгүй хугацаанд 71 удаа том бага уралдаан зохион байгуулсан байна. Эдгээр уралдааны үеэр давхардсан тоогоор нийтдээ 3623 хүүхэд уралдааны  замд гарснаас 22 нь хурдан адгуусны нуруун дээрээс шидэгдэж хүнд хөнгөн гэмтэл авсан гэсэн тоог Хүүхдийн төлөө үндэсний газраас өгч байгаа.

 

УИХ-ын гишүүн асан Ц.Сэдваанчиг твиттер хуудсандаа “Засгийн газраас өвлийн морин уралдааныг хойшлуулсан  байхад орон нутагт зохиогдсоор л байх юм. Манайд Засгийн газрын шийдвэр ингэж л хэрэгжиж байна шүү дээ” хэмээн жиргэсэн байна билээ. Төрийн хууль, шийдвэрийг хэрэгжүүлэгчид нь өөрсдөө хурдан морины уралдаанд бооцоо тавин зугаацах сонирхолтой байхад яаж хэрэгжих вэ дээ. Он гарсаар нийтдээ долоон аймагт Засаг даргын захирамжаар уралдааныг хориглосон бол бусад аймагт аймгийн Засаг даргын захирамжаар хаврын бүсийн уралдааныг зөвшөөрсөн байх юм. Оны өмнө Хүүхдийн төлөө газраас орон нутагт морь унаж уралдаж буй бүх хүүхдийн даатгалын гэрээг шалгах, даатгалгүй уралдсан хүүхдүүдийн мэдээллийг бүртгэж авах тухай үүрэг өгснөө мэдээлж байсан. Тэгэхээр нууцаар уралдуулж байгаа тохиолдолд унаач хүүхдүүдийн даатгалтай эсэхийг мэдэх аргагүй юм.

 

Өнгөрсөн долоо хоногт гэхэд Төв аймгийг тойрсон хэд хэдэн газарт долоон ч газар нууцхан уралдаан зохион байгуулагдсан байна. Энэ уралдаануудад төрийн түшээдээс эхлээд яам, агентлагийн дарга нарын морьд өнгөлсөн сурагтай. Түүний нэг нь өнгөрсөн бямба гаригт тус аймгийн төвөөс зүүхэнтэй Сэргэлэн сумын нутаг “Замын булаг” гэдэг газар гурван насны морь бооцоотой уралдуулжээ. Уралдаан дуусч уяачид тарж байхад таарсан ч Сэргэлэн сумын дөрөвдүгээр багийн Засаг дарга Ганхүүгээс хэн хэний морьд түрүүлэв, хуүхэд, морь мэнд давхив уу хэмээн үгийн солионд “Нутгийнхнаас лав таньж мэдэхээр хүний морь дуулдсангүй. Томчуулынх л бололтой. Харин ганц ч хүүхэд мориноос унаагүй шуү” гэж сайрхана билээ. Ийм уралдаан болох гэж байгааг нутгийн олон ч мэдэхгүй өнгөрдөг болсон гэнэ. Учир нь Засгийн газрын шийдвэрээс болсон уу уралдааны зар түгээж олныг цэнгүүлэх биш харин сэмхэн цуглаж, өндөр бооцоо тавиад уралдуулчихдаг болсон гэнэ. Зөвхөн энэ уралдаанд л гэхэд азрага, их нас гахэд 100 гарч мордсон байна билээ. Энд мөн л дарга нар голдуу томчууд салхи савирт гарч малгайн үс үргээж яваа нэрээр хөдөө хээр хөөрөг зөрүүлцгээн, хэнд ямар үнэтэй морь байгааг мэдэж бооцоо тавьж азаа үзээд буцсан гэнэ.

 

Өнгөрсөн бямба гаригт Баянзүрхийн шалган нэвтрүүлэх товчооны ШТС-аас бензин авахаар түр зогсох зуур түгээгч залуу “Өнөөдөр томчуул олон явж байх чинь. Хаа нэгтээ уралдаан болох нь дээ” гэхийг сонсов. “Яаж мэдээ вэ” хэмээн сониучирхахад “Андашгүй шүү дээ. Улаан залаатай малгай тавьсан, том том жийптэй эрхмүүд шатахуун дүүргэж аваад цувахаараа хаа нэг газар морины уралдаан болох гэж байдаг юм” хэмээн пээдийсэн. Түүний хэлснийг батлах мэт үнэхээр л томчуудын бандгар жийпнүүд ар араасаа ирж зогсон шатахуун авч, дотроос нь ганган дээл, малгай болсон зүс танил эрхмүүд бууж, сууна. Араас нь дагаад давхихад л уралдаан болж буй газарт шууд хүрнэ гэдэг ч үнэн бололтой юм.

 

Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргаж цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Хүй долоон худагт энэ сарын 23-нд хийхээр товлосон “Дүнжингарав-2014″, ирэх гуравдугаар сарын 2-нд Өвөрхангай, Өмнөговьаймагт болох уралдаануудыг цуцалсан. Гэтэл үүнд нь малчид биш харин Улаанбаатарын цол хэргэмтэй хурдан морины эзэд ихэд хилэгнэв. Саяхан телевизээр ‘Талын хүлэг” уяачдын галын тэргүүн, улсын начин, манлай уяач Дуламсүрэн нарын хэсэг уяач бухимдлаа илэрхийлэн баахан ярив. Тэд “Мянган жил морьтойгоо” хөдөлгөөн байгуулснаа мэдэгдэж, морин уралдааныг цуцалж уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үгүй хийлээ, ийм байдлаар хандах юм бол бид цаашдаа Улсын наадамд оролцохгүй хэмээн тунирхана билээ. Манлай уяачийн бид гэдэгт лав жирийн нэгэн хөдөөгийн уяа” лав багтаагүй. Наадамд уралдах морьдыг хөрөнгө мөнгө зодож хураагаад, уяж уралдуулах ажлыг нь хөлс төлж бусдаар хийлгэчихээд морины панз үсэргэн давхиж явдаг том том жийп хөлөглөсөн тарган цатгалан эздийг л хэлж буй юм билээ. Эзэд ийн тунирхах нь цаанаа ч бас учиртай аж.

 

Хаврын уралдаан цол хэргэм зүүгсэд эд хэрэглэл, өмсч зүүснээрээ хэн нь илүү, хэнд юу байгааг мэдэж авдаг нэг ёсондоо бие биенээсээ илүүрхэж бэл бэнчингээрээ гайхуулдаг өрсөлдөөний гол талбар болдог юм байна. Түүгээр ч зогсохгуй Тэс, Галшир гээд хурдан угшлын морьд наймаалцах алтан боломж чухам энэ үед олддог гэнэ. Тийм болохоор л хавар морь уралдуулахгүй. хахир хатуу цагт хүүхэд, мал зовоохоо зогсоохыг уриалсан Засгийн газрып шийдвэр баячуудад таалагдахгүй  байгаа юм. Эцэст нь бүр Улсын наадамд морьдоо уралдуулахгүй хэмээн бойкот маягийн зүйл хийж эсэргүүдэл үзүүлэх тухай ч ярьж буй юм байх. Яг үнэндээ тэд Улсын наадмаас татгалзчихвал ард түмэнд ашигтай ч байж мэдэх юм. Ядаж л уралдааны зурхайгаас тариа, тэжээлийи морьд холдож, жинхэнэ монгол морьдын чансаа сорьсон сайхан наадам болох ч юм бил үү. Хурдныг нь худалдаж авч чаддаггүй ч хусуур бүсэндээ хавчуулж хорхойсох жирийн уяачдад завшаан болж ч мэдэх юм.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих