МОНГОЛ УЛС 2020 ОНД ЦЭВЭР УСНЫ НЄЄЦГVЙ БОЛНО ГЭВ

Энэ цаг vед бид дэлхий даяараа усан хангамжид санаа зовж байна. Дэлхийн усны эрдэмтэд 2020 онд манай гаригийн хvн ам найман тэрбумд хvрч дэлхийн цэвэр усны нєєц дуусна гэсэн ерєнхий тооцоог гаргаад байгаа аж. Харин манай улс усны хэрэглээгээ хэрхэн, яаж хангах талаар судалгаа байхгvй, судлагч эрдэмтэн нь цєєн хэмээн албаныхан ярьж байна. Тухайлбал, 2030 онд Монгол Улсын усны хэрэглээ хэд байх юм, ямар салбарт усны хэрэгцээ их шаардлагатай байна гэх тооцоолол байхгvй аж.

Иймд Монгол Улсын Ерєнхийлєгчийн тамгын газар “2030 Усны нєєцийн групп” олон улсын байгууллагатай хамтран “Монгол орны усны ирээдvйн хэрэгцээг хангах арга зам” зєвлєлгєєнийг хийсэн юм. Зєвлєлгєєнд дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын усны нєєцийн бvлгийн гишvvд ирж санал солилцов. Тэд усыг дэлхий даяараа эдийн засгийн нvдээр харж байгааг онцолж байлаа. Уснаас болж дэлхийн томоохон компаниуд дампуурч зарим оронд улс тєрийн хvндрэл ч vvсч эхэлсэн. Хэрэглээгээрээ авч vзэх юм бол дэлхийн хvн ам єдєрт 7.3 их наяд тонн усыг ашигладаг. Энэ бол дэлхий дээр ажилладаг нийт ашигт малтмалын vйлдвэр хэрэглэх усыг нэг л єдєрт хэрэглэж байна гэсэн vг. Мєн хvмvvс хоол хvнсэндээ шингэн зvйлийг тvлхvv хэрэглэдэг болсон нь жилээс жилд усны хэрэглээ хэрхэн єсч байгааг харуулж байна. Тvvнчлэн Хойд Африкын орнуудад vvсч байгаа улс тєрийн vймээн нь хvнсний бvтээгдэхvvн, ус, эрчим хvчний vнэ єсч байгаатай холбоотой. Иймд монголчууд усаа хэмнэлттэй хэрэглэх хэрэгтэй гэдгийг сануулж байлаа. Усны асуудлыг газар тарилан, мал аж ахуй, уул уурхай, хотын усан хангамж гээд цогцоор нь авч хэлэлцэв.
Японы JAIKA байгууллагын судалгаагаар Улаанбаатар 2020 он гэхэд хоёр сая гаруй хvн амтай хот болно хэмээжээ. Эдгээр иргэн тєвлєрсєн усан хангамжтай орон сууцанд амьдарна, нэг хvн хоногт 230 литр ус хэрэглэнэ гэсэн байна. Нєгєєтэйгvvр, манай улсын усан хангамжийн нєєц их бохирдолтой байгаа аж. Зєвхєн хотын хэмжээнд л гэхэд 100 гаруй цэвэрлэх байгууламж байгаагаас 40 нь vйл ажиллагаа явуулдаг. Нутаг дэвсгэрээ тусгай хамгаалалтад авч байгаа ч энэ хэсэгт гол мєрєн цєєн орсон байдаг. Тvvнчлэн манай усны нєєцийн 70 гаруй хувь нь ОХУ-руу гарчихдаг. 20 гаруй хувь нь Номхон далай БНХАУ-ын нутаг руу цутгадаг. Ер нь, усаа гамнахгvй, энэ vрэлгэн хэрэглээгээр явах юм бол Монгол Улс 2020 онд цэвэр усны нєєцгvй болох талтай хэмээн ШУТИС-ийн профессор Э.Балсандорж ярьсан юм. Хєтєлбєрийн vеэр Усны vндэсний газрын нарийн бичгийн дарга Д.Доржсvрэн “Манай улсын усны нєєц одоогоор 608.2 километр куб. Газар доорх усны хэмжээ 10.8 метр куб байгаа. Газар нутаг єргєнтэй учир энэ нєєц дэлхийн хэмжээнд ус элбэгтэй оронд тооцогддоггvй” гэдгийг дуулгав.


URL:

Сэтгэгдэл бичих