“Цэвэр агаар” сангийн мөнгөөр салхин сэнс босгосон Мобикомын захирал Р.Арвинцогт 400 сая $ хөрөнгөтэй гэжээ

2gfgffffddfNewcom ХХК хэмээх нүсэр том компани 5 хүний Удирдах зөвлөлтэй бөгөөд бүгд Монголын “хөлгүй баячууд” болох тухай хэвлэлүүд мэдээлж эхэллээ. 2006 онд Н.Энхбаярын гараас “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” авч явсан тэрбумтан Р.Арвинцогт ихээхэн сүүхээтэй нэгэн бөгөөд сүүлийн үед түүнд оролцохгүй салбар гэж бараг байхаа байлаа.

Иргэний нисэхийн салбар, харилцаа холбоо, эрчим хүч, уул уурхай, машин механизм гээд олон салбарт хүч үзэж байгаад нь онцгой магтууштай авч Монголд хэрэг болж өгөөжөө өгөх ба ард түмэнд тустай хэрэгтэй хэрэгцээтэй зүйл мөн үү? бишүү? гэдэг нь нэн эргэлзээтэй.

Саяхан хуучин захиралууд нь “аавын хаалга” татаж 8 хүртлэх жилийн ял сонсч байсан алдарт “Цэвэр агаар” сангийн санхүүжилтээр хаа  байсан Төв аймгийн Сэргэлэн суманд асар их хэмжээний мөнгөөр цахилгаан салхин сэнс босгож явсан бас л зайтай эрийн нэг бөгөөд энэ нь хэзээ Монголд үр дүнгээ өгч гийгүүлэх нь огт мэдэгдэхгүй байна.

Улсын мөнгөөр үй олон тендер зарлаж өнөөх нь хэзээ хэрхэн яаж ард түмэнд үр өгөөжөө өгөх нь мэдэгдэхгүй энэ олон сангууд түүнээс нь санхүүжилт авсан үр ашиггүй төслүүд эхнээсээ эздээ АТГ, цагдаагийн халга татуулан онголзуулж байгаа нь баян эрхэмүүдийг нэг хэсэгтээ тойроод явдаг юмаа гэхэд ууж идсэн, үрэгдүүлэн завшсан үй олон хэргүүдийг шалгах ирээдүй цагийн эхэнд Салхин сэнсний төсөл хэмээх их мөнгний дуулиан хийсч явхыг байг гэх газаргүй билээ.

http://tsag.mn/2576-cever-agaar-sangiyn-mngr-salhin-sens-bosgoson-mobikomyn-zahiral-rarvincogt-400-saya-hrngtey-gezhee.html


URL:

Нэр: Anonymous Огноо: 19 December 2014

HUTSDAG HALTAR VE MUNDAG HUN SHUU ENE HUN

Сэтгэгдэл бичих