Гурван парламент дамжих 300 тэрбум

Таван мянгаар тэтгvvлсэн ямаанууд

Ард тvмнийг тєлєєлєн тєр тvшилцэж, шаргал ордонд тухлан суух хууль тогтоогч 76 эрхэм ямаанд хайр зарласаар гурван жил гаруйн хугацааг ардаа орхиж. УИХ-ын гишvvд маань ч хайр сэтгэлдээ vнэнч гэдгээ харуулан, баталсаар байна. Ямаа болон тvшээдийн хайрын тvvх 2008 оны парламентын ээлжит сонгуулийн дараахаас улбаатай. Харин “амраг” сэтгэлийнх нь захиа хууль, хєтєлбєр болон бичигдсээр явна. Ийнхvv дурлах болсон шалтгаан нь тэр амьтны vнэд хvрэх vс, хялгасанд оршино гэхэд хилсдэхгvй болов уу.

Ээлжит сонгуулийн ємнєх жил ноолуур 45 мянга давж байсан цаг. Тухайн vед малчид ч ёстой нэг баяжиж, хєрєнгє мєнгєєр халгиж байлаа. Гэтэл цаг цагаараа байдаггvй гэдэгчлэн жилийн дараа буюу 2008 онд ямааны vсний ханш 12 мянга болж навс унан, малчдын амьжиргааг доош татах нь тэр. Энэ цагаас эхлэн малчдын гар дээрх ноолуур, гишvvд хоёрын холбоо нягт уялдаатай болсон юм. Учир нь, тvшээд ямар шийдвэр гаргахаас хамаарч хєдєєгийнхний амьжиргаа шалтгаалж байв. Тийм ч учраас шинээр бvрэлдсэн хууль тогтоох дээд байгууллага ноолуурын ханшийг хэлэлцэж эхэлсэн. Эцэст нь, ямаанд зориулсан анхны захидлаа илгээв. Мєн ханш буурсан тул килограмм ноолуурын зєрvvд тодорхой хэмжээний хєрєнгє мєнгє тєсєвлєхєєр тогтон, тєсєл боловсруулан тvvнийгээ даруйхан батлан хэрэгжvvлж байлаа. Тодруулбал, ямаа тутамд таван мянган тєгрєгийн буцалтгvй тусламж єгсєн юм. Гэхдээ энэ нь, цєєн тооны ямаатай єрхєд тийм ч ашигтай байгаагvй. Зєвхєн хоногийн хоол залгуулах тєдийд л хvрэлцсэн хэмээн зарим нэг нь ярьж байлаа. Хэрэв ханш ємнєхтэй адил байсан бол тєрєєс єгсєн хишгээс даруй хэд дахин илvv байх нь гарцаагvй. Гэхдээ тєр засаг ханшийн тогтвортой байдалд санаа зовохоосоо илvv малчдад таалагдах бодлого хэрэгжvvлэх. Яахав тухайн vедээ анхны захидал нь амжилттай болж, малчдын сэтгэл зvйг єєртєє татаж, онц сайн гэсэн vнэлгээг авсан.

Хєтєлбєр хэлбэрээр захидлаа илгээлээ

Удаахь захиагаа удахгvй илгээхээр тєлєвлєн, парламентаар хэлэлцэж, алдаа оноотой єгvvлбэрээ ярьж, засч залруулан, дvгнэн цэгнэн хэчнээн тєгрєг єгєхєє шийдэхээр маргаж, мэтгэлцсээр байна. Уг захидал нь ганцхан ямаанд илгээх бус бас тэмээ, хонинд давхар очих юм гэнэ. Энэ нь нэг талаар малд зориулсан мэт харагдавч, цаанаа бизнесийнхнийг дэмжих зорилготой. Єєрєєр хэлбэл, ноос, ноолуурын бизнесээ хєгжvvлэх хєтєлбєр болон очих бололтой. Ингэснээр тvvхий эдийн ханш тогтворжиж, дотооддоо ноос ноолуураа боловсруулдаг болох аж. Харин бэлэн хєрєнгє гаргах эх vvсвэр одоогоор байхгvй. Тиймээс бонд гарган санхvvжvvлэхээр болов. Анх Засгийн газраас ноолуурын чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг 12 компанид 110 тэрбум тєгрєг тараах тєсєл боловсруулан єргєн мэдvvлсэн боловч УИХ-аар хэлэлцэх хууль тогтоогч мэргэн жараахайнууд бонд нэртэй захиа илгээснээс хєтєлбєр болгон єргєжvvлж, 110 тэрбумаа 300 тэрбум болгон таван жилийн хугацаатай єгвєл vр дvнтэй гэв. Энэ нь ч, дэмжигдэн жилийн долоон хувийн хvvтэй байхаар тогтоолоо. Гэтэл аль ч банк ийм хэмжээний хvvтэй зээл олгохгvй байгаа. Vvний зєрvv хэдэн арван саяар тооцогдох хєрєнгє. Их хэмжээний хєрєнгє босгох гэж бонд гаргах нь буруу хэмээн УИХ-ын гишvvн Д.Энхбат чуулганы нэгдсэн хуралдаан дээр хатуухан шvvмжлээд авсан билээ. Тэрээр “Хєдєєгийнхєнд таалагдах гэж хєрєнгє мєнгє цацаж эхэллээ. Та нарын хийдэг ийм vзэгдэл арав болон арваннэгдvгээр сард улам єсєх байх. Ингэж хєрєнгє мєнгє босгож болохгvй. Ирээдvйдээ єр vлдээх нь буруу жишиг. Таван жилийн дараа хариуцах эзэнгvй, салхинд цацсантай адил алга болно” гэв. Мєн сонгуультай холбоотой асуудал гэж хардаж байлаа. Энэ нь ч оргvй хоосон vг биш болов уу. Тєрєєс зээлжсэн хуулийн этгээд эргvvлэн тєлєх нь ховор гэдэг. Уг асуудал ч мєн цагийн уртад тэгсгээд замхрах биз.

Ханцуй дотроо тохиролцож гэнэ хоёр нам

Тєрийн ордонд олон бор шувуу vvрлэжээ. Бvгд л дор бvрнээ элдвийн зvйл шулганах. Парламентаар батлахаар зэхэж буй дээрх 300 тэрбумын талаар ухаан уралдуулан, жиргэсээр байна. Ноос ноолуур борлуулдаг цаг єндєрлєж байхад яагаад ийм хэмжээний хєрєнгє гаргах гэж улайраад байна гэсэн асуулт гарах. Vvний хариуд хоёр нам ханцуй дотроо тохиролцон бондоос босгох хєрєнгийн 10 хувийг vйлдвэрлэгч нараас авахаар болсон байна хэмээн жиргэсээр. Энэхvv мєнгє нь хоёр намын сонгуулиар хэрэглэх хєрєнгєнд нэмэр болох гэнэ. Иймэрхvv жишиг аль ч vед байсан. Мєн сонгууль дєхєхєєр хєдєєгийнхєндєє маш их хайртай болж, ядарч зовж байгааг нь гайхах. Ер нь, бvрэн эрхээ эдлэх эхний гурван жилд юу ч олж хардаггvй таг сохордог євчин олж, тvvнийгээ илааршихыг хvлээсээр ирэх сонгуультай золгох шахдаг. Сонгуульдахаасаа ємнєхєн гэнэт хараа орж, хєдєє хєхєрч гадаа гандах сонгогчдоо эвийлэх нь тэр. Энэ бол сонгогчдыг єєртєє татах намуудын урхи гэж хэлж болох талтай.
Харин зарим нэг нь, энэ мєнгє эргэж олдохгvй ээ. Хариуцах эзэнгvй, хоёр, гурван УИХ, Засгийн газар дамжин хэрэгжих учир тухайн vеийн эрхмvvд ямар нэгэн байдлаар хэргээс мултарна гэх. Яагаад гэвэл, хяналт тавих газар нь ирэх сонгуулиар байгуулагдах, тvvний да-раахь УИХ-ын Тєсєв болон Эдийн засгийн байнгын хороо, хариуцлага хvлээх нь ХХААХV-ийн сайд байх аж. Тэгэхээр ирэх парламентын гишvvд бид хууль батлаагvй гээд хянах уу. Сайд нь, миний vед олгоогvй гээд суух биз. Магадгvй бондоор босгосон хєрєнгєний тал нь л тєлєгдєж, vлдсэн нь хэн нэгний гараар орон vрэн таран болох талтай гэсэн хардлага байна. Бизнесийн орчноо сайжруулъя, дотоодынхоо аж ахуйн нэгжийг єєд татмаар байвал vйлдвэрлэгч нарын ам руу мєнгє цутгах бус эрх зvйн орчныг нь сайжруулж, чанар стандартын асуудлаа єндєр болго гэсэн шvvмжлэл ч гарч байгаа.
Ер нь, зєвхєн єнєєдрєє бодож ирээдvйдээ єр vлдээсээр маргаашгvй болчих бий гэсэн айдас ч хvн бvхний дотор эргэлдсээр явна.


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.