Нас барсан эхнэрээс нь 2 жилийн дараа захиа иржээ

360666-bd0d748e-6abf-11e3-af23-8bbd4004b6c0-300x168‘Сайн байна уу намайг Брэнда гэдэг. Та бүхэн энэ захиаг хүлээн авах үед би өндгөвчний хорт хавдраас болж аль хэдийн энэ хорвоог орхисон байх болно.’ хэмээн энэхүү захиа эхэлнэ. 2 жилийн өмнө буюу 2011 оны 9 сарын 4 нд Дэвидийн эхнэр Брэнда Шмитц өндгөвчний хорт хавдрын улмаас хорвоог орхисон боловч ийнхүү түүний бичсэн захиа нь 2 жилийн дараа гэр бүлийнхэнд нь зул сарын мэндчилгээ болон хүрч байгаа нь энэ билээ.

Брэнда нас барахаасаа сарын өмнө энэхүү захиаг бичиж өөрийн найздаа үлдээжээ. Тэрээр найздаа өөрийн нөхөр Дэвидийг дахин шинээр амьдралаа эхлүүлж, шинэ хайраа олсон үед нь энэхүү захиаг өөрийнхөө хамгийн дуртай Star 102.5 FM ийн ‘Зул сарын хүсэл’ нэвтрүүлэгт өгч гэр бүлийнхэндээ зул сарын бэлэг болгон хүргээрэй гэж захижээ.

2 долоо хоногийн өмнө энэхүү захиаг Брэндагийн найз FM ийн менежер Скотт Алленд илгээсэн бөгөөд, тэрээр захиаг хүлээж авсаныхаа дараа ‘Бид энэ нэвтрүүлгийг 20 гаруй жил хийж байгаа ч хэзээ ч ийм хүслийг хүлээж авч байсангүй хэмээжээ’.

FM ийнхэн Дэвидийг эфирт урьж түүнд энэхүү гайхалтай захиаг уншиж өгсөн байна. Түүний захианд

‘Амьдралынхаа сүүлийн сарын тухай бодож байхдаа би Дэвидэд, ‘Би энэ хорвоогоос явсан ч чамайгаа урам зоригтой байж, сэтгэлийн тэнхээтэйгээр амьдралаа үргэлжлүүлээсэй гэж хүсч байна гэж хэлсэн’. Тэр маань ч тэгж байгаа гэдгийг би мэдэж байна. Энэ бүхэн түүнд маань маш хүндээр тусч  байгаа гэдгийг ч мэдэж байна. Гэвч тэр маань үнэхээр гайхалтай нөхөр бас эцэг хүн. Тэр маань гэр бүлийнхээ төлөө хамгийн зөв сонголтыг хийж хөвгүүдээ өсгөхөд туслах халамжтай сайхан сэтгэлтэй эмэгтэйг олж чадна.

Харин би тэр эмэгтэйтэй нь уулздаг ч болоосой, тэр эмэгтэй энэ өнөр өтгөн гэр бүлийг хайр халамжаар дутаахгүй байж халуун зүрх сэтгэлээр хүүхдүүдийг минь өсгөнө гэдэгт итгэж байна.

Бид дөрвөн хүүтэй. Картер, Жош, Жастин болон бяцхан Макс. Хамгийн бага хүү Макс маань 2 хон настай. Макс 1 нас хүрсэний дараахан миний онош тогтоогдсон. Макс шиг ийм жаахан нэг  ч хүүхэд битгий ээжийгээ алдаасай, одоо ч энэ талаар бодоход нүдэнд минь нулимс дүүрэн байна. Бурхан минь би түүнийгээ болон бусад хөвгүүдээ ямар сайхан залуус болон өсч торнихыг харахыг үнэхээр их хүсч  байна. Дэвидэд  дамжуулахад Макст намайг мартуулахгүй байхыг хичээгээрэй. Тэр минь үнэхээр гэгээлэг, ухаантай хөөрхөн хүү.

Миний энэхүү захиаг бичиж буй шалтгаан нь Дэвид болон хөвгүүд минь, мөн тэрхүү эмэгтэй болон түүний гэр бүлд намайг маш их хайртай гэдгийг мэдээсэй гэж хүсч байна. Та нар минь энэ хахир хатуу хорвоод аз жаргалтай амьдарч чадна гэж найдаж байна. Би та нартайгаа үргэлж хамт шүү’ гэжээ.

359789-b81bdeb6-6abf-11e3-af23-8bbd4004b6c0

FM ийн хөтлөгч энэхүү захиаг уншиж байхдаа нүдэнд нь нулимс дүүрч байв. Дэвид ч мөн адил сэтгэл нь маш их хөдөлсөн ч,  тийм ч их гайхахгүй байна гэж хэлжээ. Тэрээр хэлэхдээ ‘Брэнда бидэнд маш олон дохиог илгээж хамт байгаа гэдгээ мэдрүүлдэг’ гэжээ. Түүнийг нас барснаас хэдэн долоо хоногийн дараа ямар ч бороо ороогүй хирнээ, маш том солонго гарсныг Дэвид харсан байна. Түүний эхнэр Брэндагийн хамгийн дуртай дуу нь ‘Over The Rainbow’ юм байна.

Брэндагийн эхний хүсэл нь нөхрийнхөө шинэ хайр болох Жэннийг өөртөө анхаарал тавьж,эмэгтэй хүнийхээ хувьд өөртөө цаг гарган нэг өдрөөр, эсвэл бүтэн 7 хоног ч байсан хамаагүй спа, саун, салон гэх мэтийн газраар үйлчлүүлж өөрийгөө амраагаарай гэж хүссэн байна.

Тэрээр бичихдээ ‘Тэр эмэгтэй үүнийг хүртэх эрхтэй. Хөвгүүдэд маань хойд эх нь байж ялангуяа бяцхан Макст эхийн хайрыг өгч чадах хүн бол ганцхан тэр эмэгтэй. Түүнийг инээлгэж, бас намайг үнэн сэтгэлээсээ талархаж байгааг минь дамжуулаарай. Чамд баярлалаа. Хэнч байсан би чамд хайртай шүү’ гэжээ.

Брэндагийн дараагийн хүсэл нь гэр бүлийнхэндээ зориулсан байна.

‘Гэр бүлээрээ хамт байж, цагийг зугаатай өнгөрүүлж амьдралдаа мартагдашгүй дурсамжийг бие биедээ үлдээх тийм газарлуу хамт аялахыг’ хүссэн байна.

article-2527781-1A3F31BB00000578-863_634x344

Харин түүний сүүлийн хүсэл нь түүний эмчлүүлж байсан Мercy Мedical Сenter ийн сувилагч болон эмч нарт зориулсан байсан бөгөөд ‘Өдөр бүр өвчтөнтэй хамт хорт хавдрын эсрэг тэмцдэг тэдэнд нэгэн оройг баяр хөөрөөр дүүрэн цэнгэлдэн өнгөрүүлэхийг’ хүссэн байна.

Брэндагийн энэхүү 3 хүслийг FM ийнхэн спонсоруудийн тусламжтайгаар биелүүлсэн бөгөөд гэр бүлийнхэнд нь Disney д 4 хоногийг өнгөрүүлэх эрхийг бэлэглэж, онгоцны билетнээс авахуулаад бүхий л зардлыг тэдэнд  бэлэглэсэн байна.

FM ийн менежер Скотт Аллен хэлэхдээ ‘Энэ захиаг уншиж байх үеэр энэ өрөөнд уйлаагүй хүн байгаагүй. Энэхүү гайхалтай эмэгтэйд бид энэ  зүйлийг зориулан хийж байгаадаа маш их баяртай байна гэжээ.’


URL:

Нэр: Rosaline Pasquarello Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.