О.Бурмаа алттай ирэх нь

 

Болгарын алдарт бөх Дан Колов болон Никола Петровын нэрэмжит 52 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын тэмцээн энэ сарын 21-23-ны өдрүүдэд Болгарын Софи хотноо болсон.

Тэмцээнд 34 орны бөхчүүд гурван төрлөөр өрсөлдсөнөөс “Хүч” спорт хорооны тамирчин, Гавьяат тамирчин О.Бурмаа эх орноо төлөөлөн оролцож эмэгтэй 75 кг-ын жинд алтан медаль хүртжээ.

Тэрээр шувтаргын барилдаанд Египетийн бөх Надя Ахмедийг ялж, тус тэмцээний хошой алтан медальт бөх болсон юм.


URL:

Сэтгэгдэл бичих