Зарим нэр төрлийн тараг, ундаа, салатууд Хятадаас оруулж ирдэг шуугиан дэгдэв

1393198306_img_0910Вагон депогийн ойролцоо байх ногоон зоорь орчмоос ачаа ачих гээд хэдэн нөхөд очтол Хятадаас ирсэн вагоноос танил шошготой олон тооны ундаа, тараг, олон ногооны салат зэрэг бүтээгдхүүнүүд “халтуурчин портерууд” эгнүүлчихсэн ачих гээд байгаа дүр зураг амралтын өдрүүдээр олны анхаарлыг татаж эргэлзсэн тайлбаруудтайгаар хөвөрч эхэллээ.

Хүнсний аюулгүй байдал гэж зүйл огт үгүй болсон өнөө цагт Хятадаас олон хоног хадгалаж болдог сүү сүүн бүтээгдхүүнүүд орж ирсээр л байна.

Нэгэн цагт хилээр оруулж ирхийг нь хориглож байсан бага насны олон тооны хүүхдийн амийг авч одсон “меламинтай сүү” хэмээгдэж байсан Yeli, MonMilk зэрэг урд хөршийн бүтээгдхүүнүүд Монголын хүнсний зах, дэлгүүрүүдийн лангуун дээр үзэгдэх болсон нь өөрийн эрхгүй эргэлзээ айдас төрүүлж байсныг амралтын өдрүүдээр олон нийтийн сүлжээгээр тархсан эдгээр зурагууд улам ч нотлож өглөө.

Монголчуудаа эрүүл аюулгүй сонголт хийх эрх чөлөө нь бидэнд бий тул эргэлзээтэй бараа бүтээгдхүүнүүдийг хэрэглэхгүй байхыг уриалж байна.

 

Зарин нэр төрлийн тараг, ундаа, салатууд Хятадаас оруулж ирдэг шуугиан дэгдэв

http://tsag.mn/2588-zarin-ner-trliyn-tarag-undaa-salatuud-hyatadaas-oruulzh-irdeg-shuugian-degdev.html


URL:

Сэтгэгдэл бичих