Аймаг, дүүргийн прокурорыг шинэчлэн томиллоо

aaf03a2fd45279934ecf992eb11f596c_L“Прокурорыг сэлгэн ажиллуулах, дэвшүүлэн томилоход мөрдөх журам”-ыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн Д.Дорлигжав энэ сарын 21-ний өдөр зарим аймаг дүүргийн прокуроруудыг  шинэчлэн томиллоо.

Тухайлбал, нийслэлийн Хан- Уул дүүргийн прокурор Ц.Ариунболдыг Өвөрхангай аймгийн прокуророор, Нийслэлийн Прокурорын газрын хяналт хариуцсан туслах прокурор   Ц.Мөнхбатыг  Төв аймгийн прокуророор, нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурор Д.Энхтөрийг Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт, Төв аймгийн прокурор Б.Баян-Очирыг дүүргийн Хоёрдугаар прокурорын газарт тус тус томилов.

 Б.Гантуяа MONTSAME


URL:

Сэтгэгдэл бичих