“Хонгио” Х.Тэмүүжин М.Ичинноровын өмнөөс ичиж үхэхээ шахав

92620b3ce937952originalХүний эрхийн хуульч хэмээх М.Ичинноров гэж нэг яахаас буцахгүй хүүхэн байна,аа. Албан тушаал, хувийн эрх ашгийн төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй гэдгээ удаа дараа харуулсан М.Ичинноров саяхан 25 дугаар суваг телевизийн “Дуусдаггүй яриа” гэх нэвтрүүлэгт орлоо. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, эдийн засагч, хуульч Б.Лхагважав болон хэсэг хуульчдын хамт оролцож хуулийн шинэчлэлээр ярилцсан юм. Энэ үеэр мань хүүхэн Х.Тэмүүжин сайдад мөн ч их ханд хаяв. “Хонгио” хэмээх Х.Тэмүүжин ч ёстой өнөөх хүний өмнөөс ичих гэдгийг үзүүлэв бололтой. Тэрээр “Би хуулийн тал дээр Орос сургуультай хүн. Гэхдээ Оросыг тоодоггүй. Одоо сурсан бүхэн ой тойнд алга. Зөвхөн суурь л үлдсэн. Харин барууны хуулийн школ бол сайн. Х.Тэмүүжин сайдын хийж байгаа шинэчлэл бол сайн” гээд л ёстой уугаад уусан усандаа баана гэгчийг үзүүлсэн. Х.Тэмүүжинг бараг л барьж аваад үнсэх нь ээ. Бараг л Х.Тэмүүжингийн өнөөх сураг алдарсан хэдэн хонгиог гуйх нь халаг юм болов.

Ухаандаа Х.Тэмүүжингийн салбарт нэг албан тушаал горьдож байгаа бололтой. Тэр нь үг өгүүлбэр бүрээр цухалзахын зэрэгцээ энэ бүртээ Х.Тэмүүжинд хандрах. Зэрэгцээд сууж байгаа Х.Тэмүүжин бүү хэл зурагт үзэж суусан би М.Ичинноровын өмнөөс ичиж үхэхээ шахлаа. Сурсан эрдмээ ой тойн одоо байхгүй, зөвхөн суурь л байгаа гэж тэнэгтэж байгаа хүнийг яаж ч хандраад албан тушаал өгөхгүй биз дээ. Тэр ерөөсөө л ийн балайрч явдаг гэдгийг бид юу эс андах билээ дээ. Үүнийг нь бодохоор бас ч ичихгүй байж болох ч яагаад ичихгүй сууж чадсангүй. Тэрээр нэгэнтээ МАХН-д нэгдэж яваад намынх нь дарга Н.Энхбаярыг баривчлагдах үеэр МАХН-ыг орхиж одсон. Тодотгож хэлбэл тэр МАХН-ыг найдваргүй боллоо гэж бодохгүй юу. Харин үүний өмнө буюу МАН, АН хоёр Засгийн эрхийг хамтран барьж байх үеэр тэрээр МАН-д данстай байгаад АН засгаас гарч одсон даруй мөн л МАН-ыг орхисон. Учир нь МАН дангаар Засгийн газраа байгуулах үед тэрээр ямар нэгэн томоохон албан тушаалд очих тухай төлөвлөж байсан нь талаар болсон хэрэг. Тэгэхээр МАН-ыг орхихоос өөр сонголт байгаагүй бололтой. Магадгүй, Хууль зүйн дэд сайдын суудал ч цээжиндээ тээж явсан байж болох. Улстөрийн ууган хүчний хувьд М.Ичинноровт ямар нэгэн эрх бүхий албан тушаал өгөхгүй гэдэг нь нэгэнт ойлгомжтой шүү дээ. Гэтэл өнөөх Хүний эрхийн хууль ч маань МАХН-ын дарга баригдаж одсон ч тэд өнгөрөгч 2012 оны сонгуулиар багагүй амжилт үзүүлж, парламентад гуравдагч хүчний бүлгийг бий болгосон. Ингээд зогсохгүй, МАХН ч Засгийн газрын бөөрөнд наалдав. Энэ үеэс л эрхэм хуульч маань шоронд хоригдож байсан Н.Энхбаярыг өмөөрч үзэв, МАХН-ын бодлогыг ч дэмжих янзтай болов. Ухаандаа засагт хамтарсан МАХН-аас нэг албан тушаал горьдож байгаа санаа нь тэр байсан байх. Одоо Х.Тэмүүжин болон АН-д хандарч байгаа царай нь энэ. Дээрх нэвтрүүлэгт түүний ярьсан яриа тэр чигтээ энэ Засгийн газрын бодлогыг дэмжсэн хийгээд Ц.Элбэгдоржийн шинэчлэл, Х.Тэмүүжингийн бодлого бол дэлхийн хаана ч байхгүй бололтой юм. Ийм л нэг хүн хүн ичээсэн амьтан хаа л бол хаа эрх мэдэлтэнд далдагнаж явах. М.Ичинноровын тэр сурсан эрдмээ мартсан энэ тэр ч яахав, сайн хуульч байсан ч яахав. Хамгийн гол нь хүмүүс битгий ичээгээд байгаач ээ гэж гуйх байна. Хүний өмнөөс ичнэ гэдэг хамгийн том аюул шүү дээ.

А.Гал


URL:

Сэтгэгдэл бичих