ЖОЛООЧ НАР, ИРГЭДИЙН АНХААРАЛД

p18hje5shj1min12moc061eckdgk1
Нийслэлд шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар Улаанбаатар хот руу орох авто тээврийн шалган бүртгэх товчоодод байнгын хяналтын 7, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг 24 цагийн турш ажиллаж байгаа.

Дорноговь аймгийн Айраг, Сайншанд сумдад олон улсын хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоож, Улаанбаатар-Сайншанд, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд суудлын автомашин болон 5 тонноос доош даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хязгаарлах тухай Дорноговь аймгийн Онцгой комиссын даргын шийдвэр гарлаа.


URL:

Сэтгэгдэл бичих