Найман хувийн зээлийн журамд өөрчлөлт оруулна

naim0210Засгийн газраас иргэдэд орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгож эхлэснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн.

Иргэдэд 80 метр квадратаас доош талбайтай байрны зээл олгоно гэж журамтай холбоотой санал гомдол энэ хугацаанд олон иржээ.

Үүний дагуу 2014 онд найман хувийн хүүтэй зээлийн журамд хэд хэдэн чухал өөрчлөлт оруулахаар болсон талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэллээ.

Иргэдийн хувьд зээлийн хэмжээндээ хүрч л байвал барилгын ам.метрийн талбайг заавал заах шаардлагагүй хэмээн өөрчлөхөөр болжээ.

Үүнээс гадна амины орон сууц худалдаж авах иргэдэд зээлэнд хамрагдах боломжтой болох юм байна.

Дэд бүтцэд холбогдсон өөрийн газартаа амины орон сууц барихаар төлөвлөж байгаа айл өрхүүдэд ч хөнгөлөлтэй зээлийн тусламж үзүүлэхээр судалгаа хийж эхэлжээ.

Судалгааны ажил дуусангуут Засгийн газраас найман хувийн зээлд тусгайлан журамд өөрчлөлт оруулахаар болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих