Мансууруулах бодис хэрэглэсэн долоон иргэнийг саатуулжээ

img.phpЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газартай хамтран энэ сарын 21-нд шалгалт явуулжээ. Шалгалтаар мансууруулах бодис хэрэглэж байсан долоон иргэнийг саатуулсан байна.

Тодруулбал, иргэн Т, Б нар нь бүлэглэн энэ сарын 21-ний өдөр мансууруулах бодисын төрөлд орох гашишийг бусдад зарж, борлуулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүнсний 1″ дэлгүүрийн орчим авч явж байсныг илрүүлэн баривчилж, эд мөрийн баримтаар хураан авчээ.

Мөн ирэн Б, Х, Т нар бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрсдийн эзэмшлийн авто машиндаа мансууруулах бодисын төрөлд орох “Ice” буюу “мөс”-ийг хууль бусаар олж авч, хадгалан, бусдад зарж, борлуулах зорилгоор авч явж байсныг нь илрүүлсэн байна.

Түүнчлэн, Ш, Т нар Чингэлтэй дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт байрлан “Улаанбаатар” банкны орчим машиндаа ууталж савласан “мөс” тээвэрлэж явсныг илрүүлжээ. Энэ бол ганц оройн шалгалтаар илэрсэн зөрчил юм.  Улмаар дээрх хүмүүсийг баривчлах үед мансууруулах бодис хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Одоогоор тэднийг ШШГЕГ-ын харьяа  0461 дүгээр ангид саатуулан, шалгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих