Хүүхдүүд хий үзэгдэл хардаг уу

ыыыыыыыыыыСургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд сүнс, элдэв төрлийн шидэт амьтад харсан гэх яриа гарах нь цөөнгүй.
Зөн билэг,далд ертөнцөд итгэгчид хүүхдүүдийн зургаа дахь мэдрэхүй нээлттэй учир томчуудаас илүү далд ертөнцийг хардаг хэмээн ярьдаг.
Харин сэтгэлзүйч эрдэмтэн Тамар Заисенваин, Майкл Каплан нарын 2013 онд хийсэн судалгаагаар дөрвөөс зургаан насны хүүхдүүд айдас нь хүчтэй (ихэвчлэн шөнө) болсон үедээ өөрсдийн айдсаас үүдэлтэй хий зүйлсийг ургуулан төсөөлдөг нь нотлогджээ.
Хэрвээ эцэг эх нь элдэв ер бусын зүйл, сүнсэнд итгэгч байх аваас өөрсдийн үйлдэл, яриагаар хүүхдийнхээ айдсыг улам дэврээдэг байна. Айдсын хүчтэй сэтгэл хөдлөлийн нөлөөгөөр хий үзэгдэх зүйлсийг бодит байдлаас ялгах чадвар сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд сайн хөгжөөгүй байдаг нь ч тогтоогдсон байна.
Хий зүйл харахаас гадна бие дээрээ ямар нэг хий мэдрэмжийг мэдрэх нь элбэг байдаг аж. Энэхүү хий зүйлийг бодит байдлаас ялгахгүй байх явдал удаан үргэлжилснээс хүүхдүүд өөрсдийн ургуулан бодсон хэн нэгэн хий үзэгдэлтэй удаан хугацаанд харьцах, тоглох явдал гардаг байна.
Гэтэл энэ бүхэнд хүүхдийн өөрийнх нь сэтгэлзүй л гол үүргийг гүйцэтгэсэн болох нь дээрх судалгаанд оролцсон, шөнийн цагаар айх айдсын архаг хэлбэрт шилжсэн дөрвөөс зургаан насны 80 гаруй хүүхдүүдийн жишээ харуулсан байна.
Иймээс эцэг эхчүүдээ бяцхан үрсдээ илүү анхаарал, халамж тавьж, тэдний айдсын шалтгааныг олж айдсаа даван туулахад нь тусалж, сэтгэлзүйн хамгаалагч найз нь байгаарай.


URL:

Сэтгэгдэл бичих