Монголбанкны ерөнхийлөгчийн ойлгомжгүй мэдэгдэл ам.долларын ханшийг хэд хүргэх гээд байна

zoljar

Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр ам.долларын үнийн зөрүүгээр тоглолт хийж,  шоуны гол баатар болоод байгаа Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын хэлсэн тааврын хариуг хүлээх хүн олон байна.

Эдийн засагт улаан гэрэл асаасан валютийн ханшийн өсөлтөд хэн хэнийгээ гэж хөнжилдөө хөлөө жийлцэхүйд Сангийн сайд Ч.Улаан “миний хүүхэд биш наадах чинь Н.Золжаргалынх гэсэн шиг Ам.Долларын өсөлтийг бид мэдэхгүй Монголбанкнаас очиж асуу” гэсэн гээд цэмбийж суугаа. Харин Монголбанкнаас ханшийн өсөлтийг хэрхэн бууруулах,  ямар арга хэмжээ авах талаараа яг таг, тодорхой хариу өгөөгүй.

Эсрэгээ өчигдөрийн сайдын 30 минут уулзалтан дээр утга нь ойлгогдохгүй учир битүүлэг юм ярьж “Ам.долларын одоогийн байгаа нь тэнцвэртэй ханш” гэсэн оньсого таалгасан.

Жолоогүй ташуурдсан ам.долларын ханшийг зүгээрээ, хэвийн л үзэгдэл гэж байгаа.

Гэтэл ам.долларын ханш “хэрээс хэтэрч”, амьжиргааны хэд нь хаанаа ч хүрэхээ больж, дотоодын мөнгөн дэвсгэрт, валютын үнэ ханшийг дагасан маргаан   нийгмийг сульдааж олныг бухимдуулсаар.  Долларын зөрүүгээс болж өнгөрсөн онд гэхэд л 301 ААН дампуурлаа зарласан. Харин энэ оны эхний гурван сарын байдлаар 500 компани үйл ажиллагаагаа зогсоох төлөвтэй байгаа аж. Ийнхүү олон үйлдвэр аж ахуйн нэгж хаалгаа барьж эхэлсэн нь ам.долларын дарамтаас эдийн засагт улаан гэрэл ассан хэрэг гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тайлбарласан.

Харин ноён Н.Золжаргал “тэр бүр тоо баримт, үнэ тооцоо гээд хэрэггүй  битгий муу амалцгаа, бидэнд алт байгаа” гэсэн ухааны тайлбар өгч гүнзгий амьсгаа авахыг сануулсан.

Азтай

эх сурвалж: FACT.MN

 


URL:

Сэтгэгдэл бичих