Галт тэрэгний зам руу түлхэгдсэн эмэгтэй амьд үлдлээ

222

Бразилийн Сан-Паоло хотын галт тэрэгний буудалд мягмар гарагийн өглөө аймшигт хэрэг гарсан байна. Ирж байгаа галт тэргэнд суухаар хашлага руу ойртон зогссон эмэгтэйг нэг хүн галт тэрэгний зам руу түлхэн унагажээ.

Энэ ослын дараа эмэгтэй амьд үлдсэн боловч нэг гараа тайруулсан гэнэ. Энэ өдөр түүний төрсөн өдөр байсан бөгөөд тэрбээр 28 нас хүрсэн аж. Энэ хэрэг галт тэрэгний ажиглалтын камерт бичигдэн үлдсэн бөгөөд гэмт этгээд нь цагаан өнгийн цамцтай эрэгтэй байжээ. Гэрчүүдийн мэдүүлснээр, гэмт этгээд галт тэрэг ойртож ирэхтэй зэрэгцэн эмэгтэйн нуруунаас түлхсэн бөгөөд дараа нь зугтжээ.

Түүнийг оюун санааны хувьд эрүүл бус харагдаж байсан хэмээн зарим гэрчүүд мэдэгдсэн байна. Гэмт этгээдийг болон гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгааныг тодруулаагүй байгаа боловч Европ болон АНУ-ын галт тэрэгний буудалд ийм төрлийн хэрэг багагүй гардаг аж. Ихэвчлэн лалын болон хинду шашинтай иргэд хохирогч болдог учраас тэд метроны буудал дээр маш болгоомжтой байдаг болсон гэнэ.

 

А.Өлзий

 


URL:

Сэтгэгдэл бичих