Хоосон савтнуудын жагсаалаас yyдэлтэй баяр

 

Жил бүрийн гурав­дугаар сарын 8-ныг Монгол даяар эмэгтэй­чүүдийн баяр хэмээн албан ёсоор амралтын өдөр болгон тэмдэглэдэг. Монголоос гадна манай хоёр их хөрш ОХУ, БНХАУ, БНАСАУ, Лаос, Балба, Казахстан, Украин, Серб, Конго, Уганд, Гвиней-Бисау  зэрэг 20 оронд энэ өдрийг амралтын өдөр болгон албан ёсоор тэмдэглэдэг ажээ.

Мартын 8 нэр авсан энэ баяраар манай оронд эрчүүд бүсгүйчүүдээ баярлуулдаг уламжлалтай болоод удсан. Сарнай цэцэг, дарс тэргүүтнийг барин хамт ажилладаг болон бас бус бүсгүйчүүдэд “тал” засдаг жилд ганц тохиох өдөр бол чухам энэ болжээ. Энэ өдөр л эрчүүд гэнэт ухаан орсон юм шиг ээж, эгч, эхнэр, эмээ гээд ар талын фронтын “дайчдаа” гэнэт санадаг.

Гэтэл энэ баярын үүслийг сонжвол бас сонин. Хаа байсан 1857 оны гуравдугаар сарын 8-нд АНУ-ын Нью-Йорк хотын оёдлын үйлдвэрүүдийн эмэгтэй ажилчид “Хоосон савтнуудын жагсаал” нэр авсан эсэргүүцлийн арга хэмжээ зохион бай­гуулжээ. “Хоосон савт­нууд” ажлын цагийг ба­гас­ган эрэгтэйчүүдээс доргүй цалин өгөхийг шаар­дан хоосон савыг хал­багаар цохин жагссан аж. Тэр үед Америкийн ажилчин бүсгүйчүүд өдөрт 16 цаг ажиллах хэрнээ эрэгтэйчүүдээс бараг хоёр дахин бага цалин авдаг байсан гэх.

Гэхдээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг анх 1910 онд Данийн Копенхаген хотод болсон Коммунист Интернационалын хоёрдугаар их хурлын үеэр алдарт хувьсгалч эмэгтэй Клара Цеткин санаачилсан гэдэг. Харин НҮБ 1975 онд гуравдугаар сарын 8-ны өдрийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр гэж анх тунхаглажээ.

Б.БАРС


URL:

Сэтгэгдэл бичих