Нойргүй хонох нэг сар эхлэхэд 100 хоног үлдлээ

Хүн төрөлхтөний бий болгосон олон гайхамшигтай зүйлийн нэг нь спорт, спортын хаан нь хөлбөмбөг, хөлбөмбөгийн оргил нь ДАШТ билээ. Дэлхий нийтээрээ дөрвөн жил хүсэн хүлээдэг агуу баяр эхлэхэд яг 100 өдөр үлдлээ. 20 дахь удаагийн ДАШТ ирэх зургадугаар сарын 12-ны үдэш тэмцээнийг зохион байгуулагч Бразил болон хорватын шигшээ багийн тоглолтоор эхэлж, бүтэн сарын турш үргэлжилж, долдугаар сарын 13-нд дэлхийн аварга багийн нэр тодрох юм. “Тод харуулна” уриатай “ETV HD” телевиз ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэх эрхийг албан ёсоор авч, монголчууд та биднийг энэхүү гайхалтай үйл явдлыг гэрч болгоход 100 хоног үлдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих