АНУ-д гудамжинд нэгэн эмэгтэй төржээ

АНУНью-Йорк хотын иргэн эмэгтэй явган хүний зам дээр төржээ. Өвдөөд такси барихаар явж байсан тэрээр ийнхүү олны нүдэн дээр төрөхөөс өөр аргагүйд хүрчээ.

“Тэр гэнэт аймшигтай чангаар орилсон. Хартал бурхан минь, хүүхдийн толгой цухуйж байсан” хэмээх нөхөр нь ярьсан юм. Энэ үеэр түүнийг тойрон бүчсэн хүмүүс хүзүүний ороолт гээд төрөхөд шаардлагатай бүхий л зүйлээр тусалсан гэнэ.

Одоо эх, охин хоёрын бие сайн байгаа бөгөөд Ленокс Хиллийн эмнэлэгт байгаа ажээ.

Энэ үеэр редакци руугаа явж байсан “Fox News” сувгийн ажилтнууд энэхүү явдлын гэрч болж, үйл явдлын зургийг авчээ. Тэд Манхэттений дээд Ийст Сайдын ойролцоох явган хүний зам дээр олон хүн цугларсан байхыг хараад явж очсоноор уг хэргийн гэрч болсон байна.

 

 

 

Ч.Мөнбхбат


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.