Оросын авлигач прокурор Монголд нуугдаж байгаа гэнэ үү

Авлигын хэргээр шалгагдаж байгаад эх орноосоо оргон зайлсан ОХУ-ын прокурор Руслан Паркин гэгч этгээд Монголд хууль бусаар орогнож байж болзошгүй гэсэн мэдээлэл хойд хөршийн хэвлэлд гарчээ.

Тэрбээр бизнесмэн Сергей Киримов нарын хань хамсаатнуудтайгаа нийлэн олигархи Владимир Палихатын толгойлдог “Росэнергомаш” холдингоос15 сая ам.долларын авлига авсан хэрэгт шалгагдаж байхдаа ийнхүү оргон зайлсан байна.

Харьцангуй тайван, хүний анхааралд өртөх нь бага манай улс олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтнүүдийн орогнох газар болж байгаа гэдэг нь дээрх баримтаас харагдаж байна.

Манай улс мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хангалтгүй байгаа улс орнуудын жагсаалтад энэ жил бичигдсэн.

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх түр хорооны Олон улсын хамтын ажиллагааг хянах бүлгээс гаргадаг энэ жагсаалтад орсноор санхүүгийн салбар төдийгүй, цаашдын хөгжил дэвшилд ихээхэн хохирол учрах юм байна. Учир нь дээрх хянах бүлэг уг жагсаалтад орсон улс оронтой санхүүгийн харилцаа тогтоохгүй байхыг өөрийн санхүүгийн байгууллагуудаас шаарддаг ажээ.

Х.Батсайхан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих