Архины үйлдвэрүүдээс 117 зөрчил илэрлээ

f33481e2df51274fbig

Дөрвөн иргэн архинд хордож нас барсан харамсалтай хэрэг болсон. Үүнтэй холбогдуулан нийслэлийн МХЕГ улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүргийг хамруулан согтууруулах ундааны 31 үйлдвэр, согтууруулах ундаа худалдаалдаг, үйлчилгээ эрхэлдэг 5078 газрууд, 127 эм ханган нийлүүлэх байгууллага, 260 нийтийн үйлчилгээтэй эмийн сан, 19 эмийн үйлдвэр, 81 эмнэлэг, эрүүл мэндийн төв, долоон аймгийн эрүүл мэндийн газар төлөвлөгөөт бус хяналт шалгалтад хамрууллаа.

“Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн тусгай төвтэй адил үйл ажиллагаа явуулж буй бусад газруудын судалгааг гаргахад Нийслэлийн Багануур дүүрэгт дөрөв, Сүхбаатар дүүрэгт хоёр, Сонгинохайрхан дүүрэгт 15, Налайх дүүрэгт нэг, Баянгол дүүрэгт дөрөв, Чингэлтэй дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт дөрөв, нийт 32 газар, нийгмийн эмзэг бүлгийн гэр оронгүй хүмүүст халуун хоолоор үйлчлэх, түр байрлуулах, сургалт зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Шалгалтын явцад хүнсний дэлгүүрүүд, худалдааны байгууллагуудад худалдаалагдаж байгаа 21 нэрийн архи, согтууруулах ундаа нь  хаяг шошгын зөрчилтэй байгаа нь /орц найрлага, гаж нөлөө, хориглох заалт, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа, нөхцөл, санамж, эрүүл мэндийн анхааруулгагүй, үйлдвэрийн хаяг, хэрэглэх арга, савлалтын хэмжээ, цувралын дугаар, нөхцөл зэргийг тэмдэглээгүй /”Шинэ эхлэл”, “Хээр адуу”, “Морьт хангай”, “Тэргүүн трейд”, “Хярын нуур” зэрэг үйлдвэрүүд/ нь“Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага MNS CAC 1:2007, “Цагаан болон өвөрмөц архи. Техникийн ерөнхий шаардлага MNS 179:2009-стандарт, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12  дугаар зүйлд заасан заалтуудыг тус тус зөрчиж байна.
Хяналт шалгалтын явцад хаяг шошгын зөрчилтэй 12266 ширхэг архийг битүүмжилж, “Их монгол”, “Буудай” гэх мэт 21 нэр төрлийн архинаас 151 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.
Шалгалтын явцад архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй ААНБ-ууд, эм ханган нийлүүлэх байгууллагуудад нийт 117 зөрчил илрүүлж, 20 аж ахуйн нэгжид 54 заалт бүхий 20 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, баталгаажилтгүй, хаяг шошгын зөрчилтэй 12266 шил архийг битүүмжлэн 151 дээжийг шинжилгээнд хамруулан, хадгалалтын хугацаа дууссан 1071 шил архи, 849 ширхэг шар айраг, найман шил дарсыг устгаж, зөрчил гаргасан 11 иргэн, хуулийн этгээдэд 3.416.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

URL:

Сэтгэгдэл бичих