Сураггүй болсон Малайзын онгоц тэнгист унасан бололтой

b57de31c13884c66originalӨчигдөр орой Малайзын нийслэлээс Бээжин рүү нисч явсан “Malaysian Airlines” компаний онгоц Өмнөд-Хятадын тэнгис дээгүүр буюу Вьетнамын эргээс холгүй нисч яваад алга болсон тухай Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна.

Онгоцонд 11 орны 227 зорчигч болон экипажийн 12 гишүүн нийт 239 хүн явжээ. Франс пресс агентлагийн уламжилснаар, Вьетнамын эргээс 150 км зайтай нэгэн онгоц тэнгист унахыг вьетнамын нэгэн хөлөг онгоцноос харсан аж . Онгоцонд ОХУ-ын нэг иргэн, Украйны хоёр иргэн явжээ.Сураггүй болсон онгоцны эрлийн ажил үргэлжилж байна.
Москва хот А.Огторгуймаа МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих