Анхны таван ихэр 1985.04.26-нд Лондонд төржээ

36984_2_650x434

-Хамгийн хол зайтай төрсөн ихэр. Пенсильванийн Пегги Линн 1995.11.11-нд охин Ханнагаа төрүүлсэн бол түүний ихэр нь болох Эрика нь 1996.02.02-нд буюу 84 өдрийн дараа мэндэлжээ.

-Хамгийн урт удаан хагацал. 1914 онд төрсөн ихэр болох Айрис Жонс болон Аро Кэмпбелл нар төрснөөсөө хойш 75 жилийн дараа гэхэд уулзацгаажээ.

-Хамгийн олон төрсөн ихэр. 1977 оны таван сард Бангладешт 11 ихэр төрсөн ч харамсалтай нь нэг нь ч амьдраагүй гэдэг.

-Анхны таван ихэр. 1985.04.26-нд Лондонгийн их сургуулийн эмнэлэгт  Алан, Бретт, Коннор, Дуглас, Эдвардс нар төржээ. Эцэг эх нь Линда ба Брюс Якобсен.

-Хамгийн бага жинтэй ихэр. 1931 оны найман сард хатагтай Флоренс Стимсоны төрүүлсэн ихэрүүд болох Мэри 453г, Маргарет нь 538 г байжээ.

-Хамгийн хөгшин ихэр. 1803.02.14-нд Америкийн Виржинид төрсөн Илай Шадрак Фиппс болон Жон Мешак Фиппипс нар 1911.02.23-нд 108 насандаа таалал төгссөн гэдэг.

-Тэгвэл хамгийн урт насалсан гурван ихэр. Фейт, Хоуп, Чарити Кардуэлл нар 1899 онд төрсөн. Тэднээс Фейт нь  1994.10.02-ны өдөр хүртэл амьдарчээ.

-Хамгийн хурдан төрсөн ихэр. Теннессигийн хатагтай Жеймс Э. Дак 1977.03 сард төржээ. Түүний ихрүүд болох Кристофер, Кармон нар ямар нэгэн мэс ажилбаргүйгээр ердөө 2-хон минутын дотор төржээ.

Р.Слава

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих