Украинчуудын саналаар сонгогдсон хэнийг ч АНУ ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрнө

d789a36d96e39b4367a6055313707a96_LКИЕВ. /Ukrinform/. Украины ард түмний саналаар, ардчилсан сонгуулиар сонгогдсон хэнийг ч тус улсын ерөнхийлөгчөөр АНУ хүлээн зөвшөөрч, дэмжих болно.

АНУ-аас Украин улсад суугаа Элчин сайд Жеффри Пиатт Киев хотод хэвлэлийн бага хурал хийхдээ энэ тухай мэдэгджээ. Украины удахгүй болох гэж буй ерөнхийлөгчийн сонгуулийг АНУ дэмжиж байгаа эсэхийг асуухад, “Ардчилсан замаар ялж, Украины ард түмний саналаар сонгогдсон хэнийг ч АНУ дэмжих болно” гэж тэрбээр хариулсан байна. Ирэх тавдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуулийг олон улсын ажиглагчдаар хянуулах нь чухал болохыг Пиатт мөн онцлон тэмдэглэжээ. Урьд нь мэдээлж байсанчлан, Украины ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил өнгөрсөн сарын 25-нд эхэлсэн юм.

Г.Доржханд


URL:

Сэтгэгдэл бичих