Намын дэд дарга амиа хорложээ

news21915_1394408629Дэлхий даяар Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байсан өдөр буюу гуравдугаар сарын 8-нд БНСУ-ын Нудунг намын дэд дарга, эмэгтэй Пак Ын Жи амиа хорлон нас барсан байна.

 

Тэрээр сүүлийн үед  эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах ажилд өөрийн зүгээс хийж, амалж буй ажлууд нь биеллээ олохгүй байгаад маш их харамсаж байгаагаа найз нөхдөдөө хэлж байсан ажээ.

Өдгөө 36 настай ч улс төрийн хувьд амжилттай ажиллаж намын идэвхтэн гишүүнээс дэд дарга болтлоо тушаал дэвжин ажиллаж байсан тэрээр хуульч мэргэжилтэй, нөхөр, хүүгийн хамт амьдардаг нэгэн байсан талаар тус улсын хэвлэлд нийтэлжээ.

 

Ц.Сондор

Eagle.mn

URL:

Сэтгэгдэл бичих