Ерөнхийлөгч нуруундаа мэс засал хийлгэнэ

82bef669c0e72d9185c814556f45981d

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан гадагшаа явж нуруундаа мэс засал хийлгэх болсон талаараа мэдэгдсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Ө.Цолмон энэ талаар ярихдаа “Ерөнхийлөгчийн биеийн байдал сайн байгаа. Намар НҮБ-ын хуралд оролцох үедээ нарийн шинжилгээ хийлгэхэд нуруундаа эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн онош гарсан. Нуруу нугасны  мэс засал нь дотроо олон төрөл, хүнд мэс заслуудын тоонд ордог.

Ерөнхийлөгчийн энэ удаагийн онош бол гадаадад эмчлүүлэх өвчний жагсаалтад багтдаг. Заавал мэс заслын аргаар эмчлэгддэг өвчин учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмчилгээг  Япон улсад хийлгэхээр төлөвлөж байна” гэлээ. Ерөнхийлөгч өмнө нь хоёр ч удаа Монголдоо мэс засал хийлгэж байсан юм. Албан бус мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаа хийлгэх нурууны нэг төрлийн мэс заслыг одоогоор Монголд дурангаар хийдэггүй юм байна.


URL: