Хүйтний эрч суларна

weather-middle5989131492013-07-11-09-58[www.urlag.mn]БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол  үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Шөнөдөө Халх гол орчмоор бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө  Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 18-23  градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө 16-18 градус, Яармаг Сонгины орчмоор 22-24 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих