Шар усны үерээс сэрэмжлүүлэв

tuul gol yalzarch bnaХавар болж газрын гадаргын цасан бүрхүүл, голын мөс хайлж байгаатай холбогдуулан МХЕГ-аас шар усны үерээс урьдчилан сэргийлэх зөвлөмж гарган холбогдох байгууллагад хүргүүлжээ.

Үүнд орон нутгийн авто зам гүүрийг паспортжуулах, замын сүлжээний бүртгэлд баяжилт хийх, ашиглалт хариуцагчийг тодорхой болгох, гүүрийн даацыг анхааруулсан тэмдэглэгээ хийж байршуулах, гүүрийн тулгуурыг хамгаалах, шар ус зайлуулах хоолой шуудууг цэвэрлэх арга хэмжээг аймаг орон нутгиин захиргааны төв байгууллага, авто замын газрууд ханган ажиллах шаардгагатай байна гэжээ.

Түүнчлэн орон нутагт зорчиж буй иргэд тээврийн хэрэгсэл явахаар баталсан маршрутаар зорчих голын ус хайлах, шар усны үер болох, мөс цөмрөх магадлалтай газраар явахгүй байхыг санууллаа. Мөн ашиглалтын нөхцөл муу, эвдрэлтэй гүүр замын тухай мэдээллийг МХЕГ, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газарт яаралтай мэдэгдэхийг хүссэн юм.

 

 

 

Өдрийн шуудан


URL:

Сэтгэгдэл бичих