Ерөнхий сайд Н.Алтанхуяг том ам гарсаар л

Ази, Номхон далайн бүсийнӨнөөдөр манай улсад болж байгаа олон улсын Бага хуралд Ази, Номхон далайн бүсийн 40 орны төлөөлөгч, түүний дотор хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын асуудал хариуцсан сайд, дэд сайд нар хүрэлцэн ирснээс гадна НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Хосе Грациано да Силва оролцож байна. Бага хурал маргааш өндөрлөнө.

Харин үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улаанбаатар хотноо болж буй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Hомхон далайн орнуудын бүсийн 32 дугаар бага хуралд оролцож үг хэллээ. Үг ч гэж дээ хөөрхий өмнөөс нь ичмээр аливааг хэлж ярихдаа жаахан дүн шинжилгээтэй хэлж байвал дээрсэн.

Тэрээр “Өнөөдөр  дэлхий дахин Монгол Улсыг уул уурхайд тулгуурласан, эдийн засгийн өсөлт өндөртэй орон гэж харж байгаа. Гэвч монголчуудын хувьд ганц уул уурхай биш хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй, газар тарианлангийн салбарт өсөн хөгжих, өргөн их боломж байна. Өсөн нэмэгдэж буй дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээг аюулгүй, тэжээллэг, органик хүнсээр хангахад Монгол оронд хангалттай нөөц бололцоо байгаа. Монгол Улсыг 2.8 сая хүн амтай, 43 сая мал сүрэгтэй хүнсний нөөц ихтэй орон гэж үздэг. Хэрэв  бид мянга мянган жилийн гайхамшигт түүхтэй малч ухаанаа орчин үеийн дэлхийн дэвшилтэй уялдуулан хөгжүүлж чадвал экологийн хамгийн цэвэр орчинд өсөж үржсэн органик хүнс экспортлогч, бүсийн хүнсний бааз, загвар улс орон болох боломжтой” гэж хэмээн их л донжтой хэлж байх юм.
Гэтэл манай орон хүнсний зах зээл дээр бараг дийлэнх хувийг урд хөршөөсөө авдаг мөн ийнхүү томороод зогсох хооронд нь малын махны үнэ тэнгэрт гартлаа өсөөд байгаа. Хөөрхий ярих хэлэх үг нь олдохгүй л элдвийг бурж олон улсын төлөөлөгчдийн өмнө өөрийнхөө том ам гарч чаддаг аавын хүү гэдгээ харуулах гэсэн байх даа. Харин үүнийг хөндлөнгөөс харсан хэн ч эргэлзэхээр болсон эхлээд дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээнд тэр тусмаа ард иргэдийнхээ хэрэглээний төвшинд өнөө сайхан яриад экспортлох гээд байгаа махныхаа үнийг авчирчихаад ингэж том амлаасай гээд л бараг шогширч суусан биз ээ.
Өнөө хамрын доорх хагархай гэдэг шиг хаа очсон газраа элдвээр сайхан ярьж иргэдийнхээ толгойг угаадаг шиг ээ санаад хөөрхий сайд маань жаахан хэтрүүлж орхих шиг.
Гэтэл саяхан манай улсын хүнс хүнсний ногооноос хүний биед хортой бодис илэрсэн, мөн мал амьтны гоц халдварт шүлхий өвчин ихээхэн дэлгэрээд байгаа цаашилбал боом өвчин хүртэл гарлаа хэмээн хэвлэл мэдээлэлээр хэлж яриад байгаа энэ үед Олон улсын төлөөлөгчдийн өмнө гарчихаад л ийнхүү том ам гарч байгааг бодох хэрэгтэй. Ер нь хэлж ярихаасаа өмнө сайн бодож дүн шинжилгээ хийж байж сая ам нээж байхыг эртний суутнууд зүгээр ч нэг хэлчихсэн зүйл биш санагдана. Ер нь Монгол улсыг төлөөлж байгаа гэдгээ мэддэг болов уу? Эсвэл зүгээр л худлаа ярих гээд хэл ам нь байнга загатнаж явдаг юм уу? Хэн ч бодсон одооны энэ нийгмийн байдлаар манайх гадны орнуудыг хүнсээр хангах загвар улс болж чадахгүй нь ойлгомжтой л байгаа. Гэтэл сайд маань юу өгүүлэв?!

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих