Лениний музей “ТӨРИЙН ӨМЧ” боллоо
Өнөөдөр “Монгол Ньюс” Мэдээллийн Төвд Соёл спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нар хэвлэлийн бага хурал зарлаж Лениний музей “ТӨРИЙН ӨМЧ” болсон талаар мэдээлэл хийлээ.
Яг жилийн өмнөх энэ өдөр эхэлсэн заргатай холбоотой шүүх хурлыг хариуцагч МАН-ын зүгээс 11 удаа хойшлуулсны эцэст музейн барилгыг зориулалтаар нь ашиглах эрх баталгаажлаа.
Гурван шатны шүүхээр төрийн өмч хэмээн тогтоогдсон Лениний музей ийнхүү төрийн өмч болж Үлэг гүрвэлийн музейн зориулалтаар ашиглах боломжтой болж байна.
Урт хугацааны турш дуншиж байж гарсан шийдвэр ард түмний талд гарсан ч эрт шийдэгдсэн бол олон ажил амжуулж, улсын төсөвт бага боловч нэмэр болох байсан талаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар хэлж байсан юм.
Харин Лениний музейг МАН барьцаанд тавьсан асуудалд Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар, “Барьцаанд өгсөн гэдгийг анх удаа сонсож байна. Тийм асуудал байхгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл бид өмчөө хүлээгээд авсан учир төрийн өмчийн энэ хэлбэрээр нь ашиглана” гэсэн хариулт өгсөн юм.
URL: