Нийтийн дууны шилдгүүдийг тодруулах “Алтан хуур” наадмын хэвлэлийн хурал болно

1535731_689286064428043_489876288_n9420800502014-03-13-22-12[www.urlag.mn]Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах “Алтан хуур-2014” наадам ирэх 04-р сарын 22-нд зохион байгуулагдахаар албан ёсны товоо зарлалаа. Тус наадмын хэвлэлийн хурал энэ сарын 17-нд буюу даваа гаригт 12:00 цагаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-д зохион байгуулагдана.

Хэвлэлийн хуралд урлаг судлаач МУСГЗ Ч.Буянхишиг, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны тэргүүн МУУГЗ Б.Бямбабаяр, нэвтрүүлэгч МУСГЗ Ж.Батбаяр, ЦДБЭЧ-ын ерөнхий найруулагч МУУГЗ Ч.Ганхуяг, МУГЖ Ц.Төвшинтөгс, МУГЖ У.Далантай, “Анир” студийн захирал МУСТА Б.Алтанхуяг,  Асс найруулагч Д.Нямдаваа нар оролцож наадмын зохион байгуулалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх юм. Түүнчлэн “Алтан хуур-2014” наадам доорхи 15-н төрөлд шилдгийн шилдгүүдээ тодруулж алдаршуулан шагнах юм.

1. “Шилдэг урлагийг дэмжигч байгууллага”
2. “Зохиолын дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан дуучин”
3. “Шилдэг видео клип”
4. “Шилдэг хөгжмийн найруулга”
5. “Шилдэг дууны студи”
6. “Шилдэг цомог”
7. “Шилдэг концерт”
8. “Шилдэг аялан тоглолт”
9. “Шилдэг чөлөөт уран бүтээлч”
10. “Шилдэг дууны шүлэг”
11. “Шилдэг хөгжмийн зохиолч”
12. “Шилдэг хос дуучин”
13. “Шилдэг эмэгтэй дуучин”
14. “Шилдэг эрэгтэй дуучин”
15. “Гранпри шилдэг зохиолын дуу”

Дашрамд дуулгахад “Алтан хуур” наадам  анх 2005 онд зохион байгуулагдаж 12 номинацид 68 уран бүтээлч тус тус өрсөлдөж, 1 Гран при, 15 алтан цомын эзэд тодорч байсан бөгөөд тус наадам нь монголын нийтийн дууны урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан, олон нийтийн хүндэтгэлийг хүлээж тус тус урлагийн нэр хүндийг өндөрт өргөж яваа дуучдын хөдөлмөр зүтгэлийг алдаршуулсан томоохон арга хэмжээ болж байжээ. Ингээд 2005 онд анх удаагаа зохион байгуулагдаж байсан “Алтан хуур” наадмын эздийг алдаршуулан танилцуулъя.

1. “Шилдэг эмэгтэй дуучин” номинацид: МУГЖ Т.Баясгалан
2. “Шилдэг видео клип” номинацид: “Логик” Фильм студи
3. “Зохиолын дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан дуучин” номинацид: АЖ, дуучин Б.Зангад
4. “Шилдэг цомог” номинацид: МУГЖ дуучин Д.Энхзул
5. “Шилдэг аялан тоглолт” номинацид: МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ
6. “Шилдэг концерт” номинацид: МУГЖ дуучин Т.Баясгалан
7. “Шилдэг хөгжмийн зохиолч” номинацид: МУУГЗ Т.Сэр-Од
8. “Шилдэг дууны шүлэг” номинацид: З.Түмэнжаргал агсан
9. “Шилдэг хослон дуулаач” номинацид: Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан
10. “Шилдэг урлагийг дэмжигч байгуулга” номинацид: “Монгол тамхи СО” ХХК,
11. “Шилдэг эрэгтэй дуучин” номинацид: МУГЖ У.Далантай
12. “Зохиолийн шилдэг дуу” Гранпри шагнал: ТШ, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав нар тус тус шилдгийн шилдгүүдээр шалгарч байсан ажээ.

Жич: Хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд наадмыг сурвалжлах эрхийн мандатыг олгох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг: 89004147, 86004147, 86005533 лавлаарай.


URL:

Сэтгэгдэл бичих